Нүүр хуудас Соёл урлаг АРНОЛЬД ШВАРЦНЕГГЕР “ТЕРМИНАТОР”КИНОНЫ ШИНЭ АНГИД ТОГЛОНО.

АРНОЛЬД ШВАРЦНЕГГЕР “ТЕРМИНАТОР”КИНОНЫ ШИНЭ АНГИД ТОГЛОНО.

306
0

АНУ-ын Калифорния мужийн захирагч байсан жүжигчин Арнольд Шварцнеггер “Терминатор” киноны шинэ ангид Терминаторын дүрээрээ тоглох гэж Каннын кино наадмын үеэр мэдэгдсэн байна.

Тэрээр саяхан найруулагч Жеймс Кэмеронтой уулзаж, “Терминатор” уран сайхны киноны үргэлжлэлийн талаар ярилцсан гэнэ. 69 настай Шварцнеггер, “Кино маань эргэн ирэх болно. Кэмеронд киног цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар олон сайхан санаа төрсөн. Би ч түүнд нь оролцоно.” хэмээн ярьжээ.

Арнольд Шварцнеггер хамгийн сүүлд “Терминатор”-ын тавдугаар анги болох Алан Тэйлорын найруулсан “Терминатор: Эхлэл” кинонд Т-800 роботын дүрээрээ дэлгэцнээ эргэн ирсэн ба кино 2015 оны зун нээлтээ хийж,  дэлхий даяар 440 сая ам. долларын ашиг олсон билээ.

“Терминатор” цувралд хиймэл оюун ухаанаар удирдуулж буй “Скайнет” супер  компьютерүүд болон  хүн  төрөлхтөн хоорондын тэмцлийн талаар гардаг.   Анх 1984 онд  кино найруулагч Жеймс Кэмерон  хамгийн эхний анги болох “The Terminator” уран  сайхны  киног    найруулж.байжээ.“Терминатор”-ын бүх ангиуд дэлхий даяар нийтдээ 1.4 тэрбум гаруй ам. долларын ашиг олсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here