Нүүр хуудас Соёл урлаг А.Баярцэцэг: Монголын кино урлаг мандан бадрах болтугай

А.Баярцэцэг: Монголын кино урлаг мандан бадрах болтугай

149
0
miss-bayrtsetseg
“Холливүүд Монголд” төслийг санаачлагч, жүжигчин, “Miss World 2016” шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадмын нээлтийн арга хэмжээ өчигдөр /2019.05.01/ Улаанбаатарт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй наадмын нээлт “Корпорэйт Конвеншн” төвд болсон бөгөөд Холливүүдээс ирсэн 16 зочин оролцжээ.

“Холливүүд Монголд” төслийг санаачлагч, жүжигчин, “Miss World 2016” шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг,

Энэ фестиваль ийм өргөн хэмжээнд болно гэж төсөөлж байсангүй. Олон жилийн өмнө орчуулах юмсан гэж бодож байсан номынхоо арын хуудаснаас зохиолчийн цахим хуудсыг олоод “Таны номыг орчуулмаар байна. Монголд уран бүтээлч, найз нөхөдтэйгээ хуваалцмаар байна” гэж бичиж билээ. Удалгүй гайхалтай хариу ирж, Ивана Чаббак “Болно оо, Орчуулбал би Монголд очоод үнэгүй сургалт хийж өгье” гэж хариулснаас үүдэж найз, нөхөд, ах эгч, танилын танил зэрэг олон хүний холбоо сүлбээгээр зохион байгуулсан түүхтэй. Богино хугацаанд уран бүтээлчдийн хооронд мэдлэг солилцох, цаашдаа Холливүүдийн уран бүтээлчдийг татах, кино зураг авалтыг Монголынхоо сайхан нутагт хийдэг болоосой гэсэн зорилго дор мэргэжлийн ах, эгч нарын зөвлөгөөгөөр энэ фестивалыг зохион байгуулж байна. Монголын кино урлаг мандан бадрах болтугай” гэсэн юм.

Тус наадамд

Холливүүдийн жүжигчин Руди Янгблад, Клаудиа Ким, Витаяа Пансрингарм,
найруулагч Дэвид Петрарка, Ллойд Кауфман,
кино хуульч Патришиа Свинни Кауфман
продюсер Тим Коддингтон,
креатив продюсер Брайс Нильсен
кастинг директор Попинг Аувеун
кино шүүмжлэгч Карло Антонио Жентил,
арт директор Сэсэ Дестефано,
АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс ван Оострум,
зохиолч Мэтью Уайт,
зураглаач Ваня Чернюл
жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак
өнгө хувиргагч Йохим Зелл гээд салбар салбартаа мэргэшсэн 16 уран бүтээлч оролцож байна.

“Холливүүд Монголд” төслийн үргэлжлэх хуваарь

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here