Нүүр хуудас Соёл урлаг “Адууны түүх” жүжиг Азид анх удаа Монголын тайзнаа амилж байна

“Адууны түүх” жүжиг Азид анх удаа Монголын тайзнаа амилж байна

399
0

Оросын нэрт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тоглож эхэллээ.

Жүжгийн гол дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, жүжигчин Э.Тодгэрэл нар бүтээжээ. Монголын театрын тайзнаа амилж буй 35 дахь сонгодог бүтээл болсон уг жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байна. “Адууны түүх” жүжиг Азид анх удаа Монголын тайзнаа амилж байгаагаараа онцлог ажээ.

Дашрамд сонирхуулахад “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжиг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 24-өөс ирэх сарын 3-н хүртэл тоглогдох ажээ.

-Орчуулагч Н.Пүрэвдагва

-Ерөнхий найруулагч УГЗ Б.Баатар

-Ерөнхий продюсер УГЗ Д.Цэрэнсамбуу

-Уран сайхын удирдагч ТС, АЖ Н.Сувд

-Ерөнхий зураач О.Баярмагнай

-Хөдөлгөөний найруулагч СТА Г.Ган-Очир

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here