Нүүр хуудас Соёл урлаг “Хүн мод” уран сайхны кино нээлтээ хийнэ

“Хүн мод” уран сайхны кино нээлтээ хийнэ

424
0
“Хүн мод” уран сайхны кино нээлтээ хийнэ
“Хүн мод” уран сайхны кино нээлтээ хийнэ
“Хүн мод” уран сайхны кино нээлтээ хийнэ
Тэртээ 1983 онд “Гарын таван хуруу” кино дэлгэцнээ “амилж” монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар нэгийг тунгаан, хоёрыг бодогдуулахын зэрэгцээ ах дүүс амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж, жаргал зовлон амсахын хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа тухай өгүүлдэг энэ киног шүүмжлэгчид монголын анхны гэр бүлийн кино хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл 34 жилийн дараа монголын кино урлагийн түүхэнд дахин нэг гэр бүлийн кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино ирэх баасан гарагт буюу энэ сарын 29-ны өдөр бүх кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байна. “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”,“Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн тэрбээр дараагийн уран бүтээлээ монголынхоо бүх гэр бүлүүддээ зориулжээ.
Монголын өнөөгийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн тус кино эсрэг дүр байдаггүй гэдгээрээ онцлогтой. Уран бүтээлчид нь энэ талаар “Манай киноны гол дүрүүдийн туулж өнгөрүүлж буй амьдрал нь эсрэг дүр болж, алдаж онохын завсарт хэрхэн ухаашиж, зөв зам мөрөө олж байгаа талаар энгийнээр өгүүлдэг. Тиймээс гэр бүлээрээ суугаад үзэхэд хамгийн тохиромжтой. Хэн, хэнд нь ухаарал хайрласан уран бүтээл” хэмээн ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here