Нүүр хуудас Спорт Б.Сутберт нэг олимпоос гурван алтан медаль авчирч байжээ.

Б.Сутберт нэг олимпоос гурван алтан медаль авчирч байжээ.

104
0
 Австралийн ойрын зайн гүйлтийн домогт тамирчин, Олимпын дөрвөн удаагийн аварга Бетти Сутберт 79 насандаа таалал төгсжээ.
Б.Сутберт нь 18 настайдаа 1956 оны Мельбурны олимпоос 100 м, 200 м болон 4х100 м-ийн буухиа гүйлтийн төрөлд тус тус түрүүлэн алтан медаль хүртжээ.
Австралийн “алтан охин” хочит тэрбээр Мельбурны олимпоос найман жилийн дараа болсон Токиогийн олимпын 400 м-ийн гүйлтэд түрүүлэн алтан медаль хүртэж байсан байна.
 Б.Сутберт 2000 оны Сиднейн Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр  тэргэнцэртэй нь.
 Тэрбээр олон шинж чанарт склероз хэмээх тархи нуруу нугасанд олон хэмжээний хатуурсан голомт үүсэх, хөдөлгөөний тэнцвэрт байдал болон давсагны хэвийн үйл ажилллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг мэдрэлийн эмгэгийн улмаас өчигдөр орой нас баржээ.
Зодог тайлахаасаа өмнө есөн удаа дэлхийн дээд амжилтыг эвдэж байсан Б.Сутберт нь Австралид  нэг олимпоос гурван алтан медаль авчирсан анхны тамирчин байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here