Нүүр хуудас Спорт Дэлхийн гранприд монгол сагсчид оролцоно

Дэлхийн гранприд монгол сагсчид оролцоно

286
0

Энэ сарын 29-30-нд БНХАУ-ын Няньжин хотноо Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбооны тэмцээн болох гэж буй. Дэлхийн гранпри уг тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд эх орноо төлөөлөн “УБ Хангарьд” багийн тамирчин, Азийн элсний наадмын мөнгөн медальт Даваасамбуугийн Дэлгэрням, Готовын Цэнгүүнбаяр, Энхтайваны Цэрэнбаатар нар мөн Дэлхийн оюутны 3х3 тэмцээний мөнгө, Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Энхбатын Дөлгөөн нар оролцох гэж байна.

Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо сар бүр гран при тэмцээн зохион байгуулдаг бөгөөд ирэх сарын тэмцээн 13-14-нд Малайзад болох юм. Харин зургаадугаар сарын ээлжит тэмцээн Улаанбаатар хотод зургаадугаар сарын 3-4-нд болохоор тогтжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here