Нүүр хуудас Спорт МУГТ Н.Төгсцогт 10 дахь тулаанаа Колумбын боксчинтой МАРГААШ хийнэ

МУГТ Н.Төгсцогт 10 дахь тулаанаа Колумбын боксчинтой МАРГААШ хийнэ

502
0
Tugstsogt
Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаан энэ сарын 26 буюу маргааш болох юм
~МУГТ Н.Төгсцогт 10 дахь тулаанаа Колумбын боксчинтой МАРГААШ хийнэ~

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаан энэ сарын 26-нд болно.

энэ удаагийн өрсөлдөгчөөр Колумба улсын боксчин Оскар Эскандон тодорчээ

Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр Колумба улсын боксчин Оскар Эскандон тодорсон билээ. Тэрбээр 2014 онд Инчеоны Азийн 17 дугаар наадмын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны удирдлага дор хичээллэж байгаа бөгөөд дасгалжуулагч нь Жо Гуссен юм.

2015 оноос хойш 9 тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор ялсан. Харин өмнөх 8 өрсөлдөгчөө бүгдийг нь хүнд цохилтоор ялж байв.

Түүний 10 дахь өрсөлдөгч О.Эскандон 2014 онд WBO- гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга бөгөөд мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, 3 удаа ялагдаж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here