Нүүр хуудас Спорт М.Анхцэцэг эх орныхоо төрийн дууллыг……

М.Анхцэцэг эх орныхоо төрийн дууллыг……

198
0
М.Анхцэцэг
М.Анхцэцэг

“Рио 2016” олимпийн наадамд хүндийг өргөлтийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцож амжилт үзүүлэн, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан манай улсын шилдэг залуу тамирчин өдгөө 19 настай М.Анхцэцэг Япон улсад зохиогдож буй хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож гурван алтан медал хүртэж элэг нэгтнээ баярлуулаа.

Хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан манай улсаас явсан 3 тамирчин ямар ч дасгалжуулагчгүй оролцож байгаа юм.

М.Анхцэцэг 69кг-ын жинд өрсөлдөж огцом өргөлтөөр 105кг, түлхэлттэй өргөлтөөр 130кг өргөж нийлбэр дүнгээр 235 кг өргөн аваргын тавцанд зогсох болзлыг ханган Токиогийн тэнгэрт Монгол улсынхаа төрийн дууллыг гурвантаа эгшиглүүллээ.

Үүний дараа дэлхийн шилдэг 8 тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын тэмцээнд оролцох бөгөөд мөн л хөрөнгө мөнгөний асуудлаас болон дасгалжуулагчгүй явахаар болоод байгаа юм.
М.Анхцэцэгт АНУ, БНСУ, Казахстан, Узбекстан зэрэг 4 улсаас өөрийн улсын нэр дээр тэмцээнд оролцох санал ирсэн бөгөөд эдгээр саналаас татгалзаад байгаа гэнэ.

Японы мэргэжлийн сумогийн их аварга Дагвадорж Анхцэцэгийн 2020 он хүртэл тэмцээн уралдаанд оролцох зардлыг даана хэмээн мэдэгдэж байсан.
Aзийн аваргад дасгалжуулагчгүй явсан гэх мэдээлэл гарсны дараа хүмүүс энэ амлалт хаачив хэмээн ам асууж эхлээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here