Нүүр хуудас Спорт ПЕРУ: Монгол улсын тамирчид “Дакар ралли 2019”-д амжилтаа ахиуллаа

ПЕРУ: Монгол улсын тамирчид “Дакар ралли 2019”-д амжилтаа ахиуллаа

150
0
Dakar-rally-2019-01
Монгол улсын тамирчид "Дакар ралли"-д амжилтаа ахиуллаа

Сүүлийн үед манай улысн тамирчид Хурд хүчний спорт болох “Дакар рали” тэмцээнүүдэд авьяас чадвараараа гайхагдах болсон.

Тэгвэл “Дакар ралли 2019”-д автомашины ангилалд уралдаж буй манай баг тамирчид амжилтаа ахиулсаар долдугаар гараанд 36 дугаарт барианд орлоо.

Автомашины UTV Open ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 7 дахь өдрийн 323 км замыг 6 цаг 23 минутад туулснаар 36-д эрэмбэлэгдлээ.

Ийнхүү нийт дүнгээр долоон гарааны дараа тэд 36 дугаар байранд мөн бичигдэж байна. Дакар Раллигийн албан ёсны нэвтрүүлэгт тэдний дүрс энэ гараанаас орж ирсэн нь ямар өндөр амжилттай уралдаж явааг нь илэрхийлж байгаа юм.

Перу улсад үргэлжилж байгаа “Дакар ралли 2019” уралдаан өндөрлөхөд гурван өдрийн гараа үлдлээ.

Монгол Улсаас мотоциклийн ангилалд 120 дугаартай уралдаж буй ОУХМ Н.Лхамаа ням гарагт /2019.01.13/ болсон зургаа дахь гарааны дараа тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here