Нүүр хуудас Спорт Таэквондогийн“Korea Open 2017”олон улсын тэмцээнээс Монгол улс анхны алтан медаль авлаа.

Таэквондогийн“Korea Open 2017”олон улсын тэмцээнээс Монгол улс анхны алтан медаль авлаа.

393
0

БНСУ-ын Чунчон мужид 7 сарын 2-ны өдөр эхэлсэн “Korea Open 2017” олон улсын тэмцээнд Алдар спорт хороо, Монголын таэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр – 58 кг жинд хүч үзэн алтан медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн тоглолтуудад БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж, шигшээ тоглолтод Япон улсын шилдэг тамирчинг хожсоноор жиндээ аваргалж алтан медалийн эзэн боллоо. Түүний жинд нийт 59 тамирчин хүч үзсэн юм. Энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд авч Монгол улсын анхны алтан медаль болж Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Уг тэмцээн нь “G2” ангиллын буюу Олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог тэмцээн бөгөөд дэлхийн 70 гаруй орны 3000 гаруй тамирчин оролцсон байна.

Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Солонгос улсын иргэн Хо Ин Ён шилдэг дасгалжуулагчаар шалгарч таеквондочдод давхар баяр тохиолоо. Монголын таеквондогийн спортын түүхэнд олон шинэ хуудсыг эхлүүлж буй дасгалжуулагч Хо Ин Ён болон М.Түмэнбаяр нарт баяр хүргэе.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here