Нүүр хуудас Спорт Улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулж, 128 бөхийн барилдаан болно

Улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулж, 128 бөхийн барилдаан болно

259
0
MONGOLIA-FESTIVAL-SPORTS-WRESTLING
Улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулж, 128 бөхийн барилдаан болно

Бүгд найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 11-р сарын 26-ны 13:00 цагаас “Спортын төв ордон”-д болно.

Улс тунхагласны барилдаан олон жил тасралтгүй зохиогдож буй томоохон барилдаануудын нэг бөгөөд ахлах цолтнууд олноор барилддаг чансаатай барилдаан юм.

Тус барилдаанд улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаан удаа, улсын аварга Ч.Санжаадамба таван удаа /сүүлийн гурван жил дараалан/, дархан аварга Г.Өсөхбаяр гурван удаа, улсын аварга Д.Сумьяабазар хоёр удаа, улсын гарди И.Доржсамбуу хоёр удаа тус тус түрүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here