Нүүр хуудас Спорт Үндэсний лигийн улирлын тоглолтуудын мэдээлэл

Үндэсний лигийн улирлын тоглолтуудын мэдээлэл

250
0
Үндэсний лигийн улирлын тоглолтууд
Үндэсний лигийн улирлын тоглолтууд
Дундговь аймгийн шигшээ баг улирлын 4 дэх хожлоо байгууллаа
Эхний тоглолт Хөвсгөл Нэг үе болон Дундговь аймгуудийн тоглолт болсон бөгөөд тоглолт эхнээсээ  маш сонирхолтой өрнөсөн юм. Тоглолтын эхний хагсад  Дундговь аймгаас  Б.Дорждамбын шидэлт, самбараас бөмбөг авалтууд багтаа бага зэрэг онооны давамгайлалийг  үүсгэсэн бөгөөд эхний хагсад Б.Дорждамба дабл дабл үзүүлэлтийг гүйцэтгэсэн юм.

Тоглолтын хоёрдугаар хагас  ч тун ширүүхэн байж үзэгчидийг уйдаах завгүй байсан юм. Аль хожсон баг улирлын гурав дахь хожлоо байгуулж байр ахих боломжтой, хариуцлагатай тоглолт учир аль аль багууд хожил авахыг хүсэж байсан нь мэдээж юм. Тоглолт ч эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд Дундговь аймгаас сүүлийн довтолгоог Б.Дорждамба дундын зайн шидэлт амжилтай болгон гурван онооны давамгайлалтай  болсон үед Хөвсгөл нэг үе багийн тоглогч Спортын мастер Г.Чинбатын шидэлт амжилтгүй болсоноор 71 – 68 харьцаатай  Дундговь аймаг улирлын гурав дахь хожлоо авсан юм.

Б.Дорждамба багаа тэргүүлэн 23 оноо, 20 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол, Батмөнх 11 оноо, 4 самбараас бөмбөг авалт, Баярбат 9 оноо, 6 оновчтой дамжуулалтаар тусалсан нь хожил байгуулхад хангалттай байлаа.

Харин хожигдол хүртсэн Хөвсгөл нэг үе багаас Г.Чинбат 17 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт,  Наранбаатар 14 оноо, 13 самбараас бөмбөг авалт, О.Цэлмэг 12 оноо, 4 оновчтой дамжуулалт, О.Хүдэрбат 11 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь хожход хангалтгүй байлаа.

Ховд Алтайн Аргаль баг баруун бүсэд 2-р байранд бичигдэж эхэллээ

Энэ өдрийн хоёр дахь тоглолт Ховд Алтайн Аргаль  болон Хэнтий Эбэг Хасумегаватт багуудийн тоглолт байлаа. Тоглолтын эхлэлийг Хэнтий Эбэг баг сайн хийж Б.Шижирбат 12 оноо дараалан авсан ч шинэхэн Лигонер тоглогч Kevin House-г багтаа нэгтэгсэн  Алтайн Аргаль баг тун жигд тоглолтыг үзүүлж байсан юм. Тоглолт гурван үеийн турш харилцан оноо авалцаж маш ширүүн өрнөсөн бол шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн сүүлийн гурван минутанд ОУХМ Ц.Азбаяр холын зайн гурван шидэлтийг байнд нь тусгаснаар онооны давамгайллийг үүсгэсэн юм.

Тоглолтын тооны харьцаа 84 – 81 байх үед Хэнтий Эбэг багаас Эрдэнэцогт холын зайн шидэлт гүйцэтгэн амжилтгүй болсоноор Ховд Алтайн Аргаль баг улирлын 4 дахь хожлоо байгууллаа.

Ховд Алтайн Аргаль багаас Болдбаатар 18 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол, ОУХМ Ц.Азбаяр 15 оноо, 2 бөмбөг таслалт, 2 ашигтай дамжуулалт, Д.Мөнхтүвшин 13 оноо, 8 ашигтай дамжуулалт, П.Болортулга 10 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Батмөнх 10 оноо, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаараа тун жигд тоглолтийг үзүүлсэн юм.

Харин Хэнтий Эбэг Хасумегаватт багаас Эрдэнэцогт  30 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол түүнд Шижирбат 19 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Төрбат 10 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гүйцэтгэн тусалсан ч хожил байгуулхад хангалттай байж чадсангүй.

Сүхбаатар Альянс Тех 3 дараалан хожлоо зогсоолоо

Энэ өдрийн Үндэсний лигийн сүүлийн тоглолт Увс Нуур болон Сүхбаатар Альянс-тех багуудийн маш сонирхолтой тогллт болсон юм. Увс Нуур багийн хувьд нэг хожил дөрвөн хожигдолтой хүснэгтийн хамгийн сүүлийг байранд Сүхбаатар Альянс-тех хоёр хожил гурван хожигдолтой мөн сүүлийн байруудад бичигдэж байан учир маш хариуцлагтай тоглолт байсан юм. Тоглолтийн эхэнд Сүхбаатар аймгаас  Батзолбоо, Дөлгөөн  нар гайхалтай байж онооний харьцааг давамгайллийг үүсгэсэн ч Увс аймгаас Баяртулга 9-н оноо дараалан авч онооны харьцааг ойртуулснаас гадна Баянмөнх гурав дараалан холын зайн шидэлт гүйцэтгэн эхний хагасд гайхалтай байсан юм.

Тоглолт мөн л эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд сүүлийн довтолгоог Сүхбаатар аймгийн тоглогч Золаяр амжилттай болгосон бол Увс аймгаас Нямбаяр, Баянмөнх нар шидэлтээ алдаснаар 73- 68 харьцаатай Сүхбаатар Альянс-тех баг улирлын гурав дахь хожлоо байгуулсан юм. Сүхббатар аймгаас Э.Дөлгөөн багаа тэргүүлэн 17 оноо, 7 ашигтай дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Г.Цэнгүүнбаяр 15 оноо, 3 хаалт Б.Батзолбоо 11 оноо, 9 самбараас бөмбөг авалт, Золбаяр 10 оноо, 3 ашигтай дамжуулалт гүйцэтгэн багаа тус тус багаа тэргүүлсэн юм.

Харин Увс нуур багаас Мөнхбаяр 16 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Баянмөнх 17 оноо, 12 самбараас бөмбөг авалт Баяртулга 12 оноо, Билгүүн 9 оноо, 5 ашигтай дамжуулалт, Нямбаяр 5 оноо, 4 бөмбөг таслалт, 8 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт, 2 хаалт хийсэн ч баг нь хожход мөн л хангалтгүй байлаа. Ингэснээр Увс нуур баг улирлын тав дахь хожигдолоо хүртсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here