Нүүр хуудас Танд тустай АМТАТ ЖОР: Өндөг, хиамтай шарвин хэрхэн хийх вэ?

АМТАТ ЖОР: Өндөг, хиамтай шарвин хэрхэн хийх вэ?

1285
0
Ondog, hiamtai sharwin hiih jor
АМТАТ ЖОР: Өндөг, хиамтай шарвин хэрхэн хийх вэ?

ОРЦ
12 ш өндөг
1 аяга үрсэн чеддар бяслаг
130 гр хэрчиж бэлтгэсэн хиам
½ аяга сүү
Давс, хар перец
Оливийн тос
Яншуй

Хийх дараалал

ondog hiamtai sharwin hiih arga
Дараалал 1

Хоолоо хийж эхлэхийн өмнө шарах шүүгээгээ урьдчилан халаана. Энэ хооронд саванд бүх өндгөө хагалж хийгээд сайтар холино. Үүн дээрээ сүү, давс, хар перец, яншуй зэргээ нэмж хийгээд мөн сайн хутгана.

Дараалал 2
Дараалал 2

Шарвингаа хийхдээ төмөр cupcake-ны хэв ашиглах бөгөөд үүнийгээ урьдчилан тосолж бэлтгэнэ. Үүн дээрээ өндөгний зуурмагаа нэг бүрчлэн тэнцүү хуваан хийгээд тус бүрт нь хиамаа тэнцүү хийнэ.

amtat hoolnii jor_ondog hiamtai sharwin
Дараалал 3

Хамгийн сүүлд нь үрж бэлтгэсэн бяслагаа мөн нэг бүрчлэн тэнцүү хуваан зуурмагууд дээрээ хийнэ.

Ингээд урьдчилан халаасан шарах шүүгээндээ 20 минут хэртэй хийж болгоно.

Бэлэн болсон шарвингаа хөргөсний дараа таваглан идээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here