Нүүр хуудас Танд тустай Арван настай хүүхэдтэй бол, дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой…

Арван настай хүүхэдтэй бол, дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой…

136
0
huuhdiin-chadwar
Арван настай хүүхэдтэй бол, дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой...

Хүний амьдралын өдөр тутамд тохиолддог хичээлүүдийг суралцсан хүүхэд хурдан төлөвшиж, аав ээждээ ачлалтай, бие даасан, ухаалаг нэгэн болдог гэнэ. Техник технологийн эрин үед одоогийн багачууд гэр ахуйн практик дадал туршлагаас хол байх нь түгээмэл болоод байна.

Тун саяхан авсан судалгааны дүнгээр АНУ-ын нийт 3-5 настай хүүхдүүдийн 58 хувь нь ухаалаг утас төвөггүй ашигладаг боловч, ердөө 15 хувь нь л өглөөнийхөө цайны талхан дээр варень түрхэж, энгийн зууш бэлтгэж чаддаг гэсэн хариу гарчээ.Ингээд дараах маш энгийн 8 чадварыг 10 настай хүүхдүүдэд эзэмшүүлсэн байх нь зөв гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Юм угаах

Ихэнх өсвөр насныхан хувцсаа яаж угаадгийг мэдэхгүйгээр коллежд ордог. Та хүүхдээ тийм болгох хэрэггүй. Хүүхдээ 6 настай байхаас нь эхлүүлээд хувцас яаж угаадаг, угаалгын машиныг хэрхэн ашигладаг, угаасан хувцсыг хэрхэн сэврээх зэргийг үлгэрлэн зааж сургах хэрэгтэй.

Мод үрслүүлэх, ургамал тарих

Хэдийгээр цэцэрлэгийн насны багачууд ангидаа ургамал хэрхэн тарихыг онолын төвшинд заалгадаг ч, байшингийн гадаа мод үрслүүлэхийг мэддэггүй. Юун түрүүнд жижиг хэмжээний нүх хашаандаа ухаад, уг нүхэндээ үрсэлгээг хийж, дараа нь маш хянамгай зөөлнөөр усална. Хүүхэд 6,7 настайгаасаа мод үрслүүлж, ургамал арчилж сурвал маш ухаалаг нэгэн болдог гэнэ.

Бэлэг боож сурах

Хүүхдүүд хэн нэгэнд бэлэг өгөх, бэлэг авах маш дуртай байдаг. Тэгвэл хүүхдээр өөрөөр нь бэлэг боолгож сургавал түүнд маш их таатай байх болно. 9,10 настай хүүхэд хайртай аав ээж, ах эгчдээ зориулаад бэлэг боож сурвал түүнийг хожим эмх цэгцтэй, логик сэтгэлгээ сайтай болгодог ажээ.

Хадаас хадах

Эхний ээлжинд хөнгөн тоглоомон алхаар мод юмуу пиавар хадаасыг жигд цохиж хадах дадлыг заана. Улмаар аяндаа хүүхэд өөрөө танаас үлгэрлэн сурч, гэр ахуйн жижиг сажиг боолт чангалах, хадаас хадах зэргийг суралцдаг байна.

Захидал бичих

Өсвөр насны хүүхдэд захианы үндсэн таван хэсэг болох он сар өдөр, нээлтийн үг, үндсэн хэсэг, хаалт, гарын үсэг гэсэн бүрдлүүдийг зааж сургах хэрэгтэй. Хүүхэд захиаг зөв бүтэцтэй бичиж сурснаар хожим маш цэгцтэй, зөв найруулгатай бичдэг нэгэн болдог.

Амархан хоол хийж сурах

Хүүхдээ хоол хийхэд уриалж, хамтдаа аль болох энгийн амархан хоол хийж байх хэрэгтэй. Эхний удаад гурилыг асгаж цутгах, өндгөө завааруулах зэрэгт аль болох тайван хандаж, нөхөрсгөөр зөвлөх нь үр дүнтэй. Хамгийн энгийн өглөөний хоол болох тараг дотор жимс буталж хийх, хөшиглөж хийгээд идэх зэргийг заана. 5 болон түүнээс дээш настай хүүхдэд сендвич хийх, смүүди хэрхэн хийдэг болохыг заахад тохиромжтой.

Ванны өрөөг цэвэрлэх

Угаалтуур дотроос шүдний ооны үлдэгдлийг цэвэрлэх, зүлгэгч материалаар арчиж цэвэрлэхийг сургах хэрэгтэй. Сургуулийн насны хүүхдүүд бол суултуурын таг, суултуур, ард хэсэг зэргийг зориулалтын шингэн арчигчаар арчаад цэвэрлэчихэж сурахад гэмгүй.

Дэлгүүр дагуулж явж, худалдан авалт хийхэд сургах

Хүүхдийг ухаалаг худалдан авагч болгохын тулд практик туршлага маш их хэрэгтэй. Дэлгүүрт явж байхдаа тайлбарлаж, зөвлөж, яагаад энэ бүтээгдэхүүнийг авч байгаа, хэмнэлт нь хаана байгаа зэргийг хэлж ярьж бай. Зарим тохиолдолд хүүхэддээ мөнгө өгч, өөрөөр нь худалдан авалт хийлгэж сурах хэрэгтэй. Хүнсний дэлгүүрт явж байхдаа хүүхдээрээ хамгийн хямд 00 цаас олуулах, аль эсвэл хүнсний ногоог хэрхэн ялгаж авч байгааг нь шалгах зэргээр ажиллах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here