Нүүр хуудас Танд тустай ТҮҮХ: Чулуун зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг АРЦ БОГДЫН СУУРИН

ТҮҮХ: Чулуун зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг АРЦ БОГДЫН СУУРИН

1017
0
oworhangai_arts bogdiin nuruu
Монгол орны хуучин чулуун зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг нь Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумын зааг нутаг Арц Богдын нуруу

Монгол орны хуучин чулуун зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг нь Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумын зааг нутаг Арц Богдын нурууны зүүн үзүүрийн 12 км урт, 8 км өргөн талбайд шигүү тархсан улаан хасан төрөл бүрийн зэвсэг багажийн баялаг олдвор бүхий суурин дарханы газар юм.

Уг дурсгалыг анх 1961 ондА.П.Окладников, Н.Сэр-Оджав нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийхан илрүүлэн олж, 1969 онд туршилтын малтлага судалгаа хийжээ.

Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн эцэс хүртэл тус сууринд хүн оршин сууж байсныг гэрчлэх зэвсэг багажийн зүйлс газрын гадарга дээр их хэмжээгээр байхаас гадна малтлага судалгааны явцад өнгөн хөрснөөс нэлээд гүнд ч үргэлжлэн гарсан байна.

~Хуучин чулуун зэвсгийн үеийн томоохон дурсгалын нэг АРЦ БОГДЫН СУУРИН~

Гэхдээ гадаргын өнгөн хөрсөн дээр ил байгаа эдлэлүүдийн дийлэнх нь шинэ чулуун зэвсэгийн үеийн арга техникийг илэрхийлдэг бол доод давхаргаас гарсан олдворууд нь бүхий л шинжтөрхөөрөөхуучин чулуун зэвсгийн үеийнх болох нь тогтоогджээ. Арц богдын суурин дарханы газар нь нэн эртний хүний чулуугаар зэвсэг багаж хийх арга барил хэрхэн хөгжсөн, түүхий эд материалаа яаж сонгож, ашиглаж байсан зэрэг чулуун зэвсгийн шат дараалсан хөгжлийн шинж төрхийг бүрэн илтгэн харуулж чадахуйц гайхамшигт дурсгал юм.

Хамгийн сонирхолтой эндээс улаан өнгийн хас чулууг ашиглаж нэг болон хоёр талаас нь ирлэсэн чоппер, чоппинг буюу хугадас зэвсэг олдсон нь ийм төрлийн зэвсгийг зөвхөн голын том хайрган чулуугаар дагнан хийдэг бус тухайн орон нутгийн бэлэн материалаар мөн үйлдэж чаддаг байсныг гэрчлэх баримт болж өгчээ.

Арц богдын сууринг нээн илрүүлснээр тухайн бүс нутгийн чулуун зэвсгийн хүмүүсийн тархац, суурьшилыг тодруулах бололцоог олгосон гэж хэлж болно.

Учир нь сүүлийн жилүүдэд /1996-1998/ Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн шинжилгээний анги энэ бүсэд хайгуул судалгаа хийж “Цахиуртын хөндий” зэрэг газраас хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамаарах төв Ази төдийг үйдэл хийд ховор нээлттэй сууринг илрүүлэн судалж байгаа билээ.

Үүнтэй Арц богдын дурсгал нь олонтой зүйлээр ижилсэж, холбогдож байгаа юм.

Холбогдох ном зохиол:
А.П.Окладников, н.Сэр-Оджав БНМАУ-ын нутагт явуулсан археологийн судалгааны тухай ШУАМ,№02,61-67-р тал.
Д.Дорж, Д.Цэвээндорж, “Монголын палеолит” УБ,1976. 47-51, 86-87-р тал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here