Нүүр хуудас Танд тустай Хөвсгөр зөөлөн БЯЛУУ хийж сурах уу…

Хөвсгөр зөөлөн БЯЛУУ хийж сурах уу…

289
0
Хөвсгөр зөөлөн БЯЛУУ хийж сурах уу...
Хөвсгөр зөөлөн БЯЛУУ хийж сурах уу...
Хөвсгөр зөөлөн БЯЛУУ хийж сурах уу…
Ойр дотныхоо хүмүүст ч өөрийн гараар урласан бялууг баярын бэлэг болгон өгвөл янзтай биш гэж үү?
Хөвсгөр, зөөлөн бялууг хийж хараахан сураагүй бол энд хийхэд энгийн хэрнээ дэлгүүрийн бялуунаас дутахааргүй амттай бялууны жорыг санал болгож байна. Хэцүү хэмээн хойш суулгүй туршаад үзээрэй. Энд санааг нь өгсөн учраас үүнийг яаж ч өөрчлөн чимэглэж болно шүү! Бялуугаа илүү чийглэг болгохыг хүсвэл их биеийг нь шарах шүүгээнээс гарсны дараа ванильтай ус багахан хэмжээгээр тараан түрхэж болно.

Бэлтгэх хугацаа: 30 мин

Жигнэх хугацаа: 20-25 мин

ОРЦ

12 х/х давсгүй цөцгийн тос

¾ аяга элсэн чихэр

3 ш өрөөний хэмд байсан өндөг

1 ц/х ваниль

1 ¼ аяга гурил

1 ц/х бялууны хөөлгөгч (baking powder)

½ ц/х давс

КРЕМ

4 х/х давсгүй цөцгийн тос

1/3 аяга нунтаг элсэн чихэр

1 ц/х ваниль

1/3 аяга жимсний чанамал

ХИЙХ ДАРААЛАЛ

Шарах шүүгээгээ урьдчилан 180 хэмд халаана. Хоёр бялууныхаа хэвэнд тааруулан ёроол болон ирмэг хэсгийн дагуу хүнсний цаас хайчлан бэлтгэнэ.Саванд цөцгийн тос болон элсэн чихрээ хийн цахилгаан миксерээр өтгөн болтол нь 2 минут орчим миксердэнэ. Үүний дараа өндөгнөөсөө нэгийг хийн дахин миксердэж, дахин нэгийг гэх байдлаар өтгөртөл нь миксердэнэ.

Ванилиа нэмж хийгээд биежтэл нь 2 минут хэртэй миксердэнэ. Үүн дээрээ гурилаа шигшиж хийгээд давс болон хөөлгөгч зэргээ нэмж хийнэ. Ингээд зуурмагаа халбагаар сайтар холих бөгөөд биежсэн зуурмагаа хүнсний цаас дэвсэж бэлтгэсэн хоёр хэвэндээ тэнцүү хуваан хийнэ. Хийсэн зуурмагныхаа дээд хэсгийг хутгаар тэгшилнэ.Ингээд халааж бэлтгэсэн шарах шүүгээндээ хийн, 20 минут хэртэй буюу шаргал болтол нь жигнэнэ.

Бялуугаа болсон эсэхийг шалгахын тулд шүдний чигчлүүр бүхий мод хатгаж, үүнд гурил наалдахгүй байвал болсон гэж үзэн гаргаж авна.Шарах шүүгээнээс гаргаад хэсэг хөргөсний дараа хэвнээсээ салгана. Үүний дараа хүнсний цаасаа эвтэйхэн салгаж авна.

Кремээ бэлтгэхийн тулд саванд цөцгийн тос, элсэн чихрийн нунтаг, ваниль зэргээ хийн сайтар холино. Үүнийгээ нэг бялуун дээрээ жигд тараан түрхээд, үүн дээрээ жимсний чанамлаа мөн жигд түрхэж өгнө.

 

Ингээд дээрээс нь нөгөө бялуугаа тавиад хүсвэл гадна хэсгийг бүхэлд нь кремдэж болно. Яаж ч чимэглэсэн болно. Дунд нь орсон кремний оронд өөрийг ч орлуулж болно. Ямартаа ч бялууны их биеийг хийж сурлаа шүү дээ. Амжилт!

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here