Нүүр хуудас Улс төр АН-ын ҮЗХ-ны хуралд зарим лидерүүд нь оролцох боломжгүй

АН-ын ҮЗХ-ны хуралд зарим лидерүүд нь оролцох боломжгүй

315
0
АН-ын ҮЗХ-ны хуралд
АН-ын ҮЗХ-ны хуралд
Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал үргэлжилж байна. Хуралд З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын намын лидерүүд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тул оролцох боломжгүй гэж мэдэгдээд байгаа. Намын зүгээс энэ удаагийн хуралд ирцийг чухалчлахгүй өмнөх хуралдааны ирцээр хуралдана хэмээсэн.

Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нарын ҮЗХ-ны гишүүд оролцож байна.

ҮЗХ-ны хурлаар намын үндсэн дүрмийн ажлын хэсэг, Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тус тус байгуулахаар болжээ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гэх АН-ын зарим гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан боловч АН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ийм асуудал хэлэлцэхгүй болохыг мэдэгдсэн юм.

Хурдын үеэр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал хэлсэн үгэндээ “ҮЗХ-гоо шинэчлэх хэрэгтэй байна. УИХ ч юм уу, орон нутгийн сонгуулиар автоматаар ҮЗХ нь шинэчлэгдэж байдаг механизм байвал зүгээр байна. Манай өнөөгийн дүрэмд яг тийм юм байхгүй учраас бүх насаар нь дархалчихсан юм шиг ҮЗХ байгаад байдаг зөрчил гарч ирээд байна. Өнөөдөр АН-ын хамгийн тулгамдсан асуудал бол намын дотоод асуудал байна. Магадгүй жилийн дараа өөр асуудал ярьж болно”  гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here