Нүүр хуудас Улс төр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар…

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар…

312
0
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар жанжны төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатар жанжны төрөл төрөгсдийг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Д.Сүхбаатар жанжны түүх, Монгол Улсын түүх юм. Идэр залуу насандаа нөхөдтөйгөө эр зориг гарган тусгаар тогтнолоо авч үлдэх их үйлийг бүтээсэн тэдний баатарлаг үйлсийн тухай “Долоон бурхан харвадаггүй” гэдэг уран сайхны түүхэн кино ч бий.  Хувьсгал хийж, тусгаар улсаа зарлан тунхагласан тэдний тухай бид түүхийн хуудас, ном зохиолоос  мэдэж ирсэн билээ.
Өнөөдрийн бидний энх тунх амьдарч буй Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа өргөж, нэр төртөй, хилтэй, хуультай улс орон бий болгож өгсөн өвөг эцэгт тань талархаж байна.  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүгдийн гэр бүл үр хүүхдүүдэд  тань аз, жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе” гэв.

Жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа Ерөнхий сайдад талархал илэрхийлээд “Засгийн газрын тэргүүн нь биднийг хүлээж авч уулзаж байгаа нь Монголчуудын өв соёлын илэрхийлэл. Төрөө дээдлэх том хүмүүжил юм. Ерөнхий сайд та Засгийн газрын тэргүүний хувьд, МАН-ын даргын хувьд Тусгаар тогтносон улсаа нэр хүндтэй авч явах их үүрэг хүлээж байна. Харин иргэд бидний хувьд иргэн бүр иргэнийхээ үүргийг дор бүрнээ иргэн шиг биелүүлж чадвал том гавьяа юм. Миний өвөг эцгийн алтан амиа өргөж хамгаалсан энэ улсыг Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар авч явах үүргээ нэр төртөй биелүүлж чадна гэдэгт тань эргэлзэхгүй байна” гэлээ.

Уулзалтад жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдөөс гуч Д.Сүхжаргалмаа, З.Хайдар, Д.Сүх-Эрдэнэ, С.Уянга, О.Намуундаваа, О.Баяр, С.Нямдолгор Ц.Хүрэлсүх болон бусад хүмүүс байлцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here