Нүүр хуудас Улс төр Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮ-ээс зээл авсан эсэхийг шалгаж байна!

Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮ-ээс зээл авсан эсэхийг шалгаж байна!

135
0
Oyun-erdene-gishuun
Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮ-ээс зээл авсан эсэхийг шалгаж байна!

АТГ-аас өчигдөр /2018-11-29/-ний өдөр 17 цагаас хэвлэлийн хурал зарласан юм.

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням:

-АТГ сар бүрийн 25-ний өдөр хэвлэлийн хурал зарлан хийдэг. Харин өнөөдөр цаг үеийн шинжтэй хэвлэлийн хурал хийхээр боллоо. Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж “Хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ. Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана гэсэн мэдээлэл хийсэн. Гол нь улс төрчид улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн байгууллагыг гүтгэн татан оруулдаг байдал байгаад байна. Үүнийг анхааруулж хэлмээр байна. Цаашид энэ улс төрийн явуургүй ажиллагаандаа татан оруулахгүй байхыг сануулж байна. АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс цаашид улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна” гэв.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр:

-АТГ-аас мөрдөн шалгах хэлтсээс “ЖДҮХС-ийн асуудлаар хэрэг нээсэн байгаа. 2018 оны аравдугаар сарын 28-ны өдөр НПГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-т шилжүүлснийг шалгаж байна. ХХААХҮЯ-ны сайд асан Батзоргийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Мөн улс төрд нөлөө бүхий этгээдүүд ЖДҮХС-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг нягтлан шалгаж байгаа.

УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Энэ хүний хамаарал бүхий этгээдүүдэд хамааруулан шалгаж байгаа. Түүнээс биш гишүүд, улс төрчдийн ар гэрийнхнийг байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй. Мөн ар гэрийнхэнийг нь албадан барьсан ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. ЖДҮХС-ийн асуудлаар нэр бүхий зургаан хүнийг саатуулан шалгаж байгаа гэдгийг нээлттэй мэдээлсэн. Дээрх зургаан хүн бол улс төрийн албан тушаалтан биш. Харин ЖДҮХС-ийн зээл олгоход оролцсон албан тушаалтан буюу төрийн нарийн бичгийн дарга, нэгжид ажиллаж байсан алба хаагчдыг шалгаж байгаа.

АТГ-аас ямар нэгэн улс төрийн намын зааврын дагуу баривчилгаа хийгээгүй. Энэ хууль ёсны шалгалтад улс төрийн нөлөө болон хэн нэгэн эрх мэдэлтэн заавар чиглэл өгч огтоосоо оролцоогүй. Байгууллагын хууль хэрэгжүүлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг улс төртэй хутгаж байгааг таслан зогсоох үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here