Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүх ямар ч үнээр хамаагүй МАН-ын удирдлагыг авахаа илэрхийлж, эцсээ хүртэл тэмцэнэ.

У.Хүрэлсүх ямар ч үнээр хамаагүй МАН-ын удирдлагыг авахаа илэрхийлж, эцсээ хүртэл тэмцэнэ.

223
0
М.Энхболд унасныхаа бурууг чихэх гэж У.Хүрэлсүхийг хардаж дайрснаас хамаг юм эхэлжээ. У.Хүрэлсүх ч хариуг нь барьж “Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Буруу хүн дэвшүүлж болохгүй гэсээр байтал өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” гэж хэлээд хурал хаяж явж байсан билээ. Ийнхүү УИХ-д 65 суудалтай эрх баригч МАН-ынхны зөрчил Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуультай холбоотойгоор нэг хэсэг намжсан ч сонгуулийн санал хураалт болсны маргаашнаас л даамжирч, эдүгээ ердийн зөрчил төдий бус тэмцлийн хэмжээнд хүрээд байна.  “60 тэрбумын схем”-ыг зохиогч гэх НИТХ-ын Тэргүүлэгчдийн Дарга У.Сандуйгийн албан ёсны орлогч М.Ганбаатар гэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ялагдлыг үр дүнг ганцхан МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгаланд үүрүүлэхийг оролдон, улс төрийн акци зохион байгуулсан боловч энэ нь үр дүнд хүрээгүй.
Тэгвэл Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн ажлын албаныхан 8 дугаар сарын 4-нд анх албан ёсоор мэдээлэл хийж, Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийг мөрдөн тагнах, амь насыг хөнөөх ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж байна гэснээс хойш уг асуудал улам даамжирч, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Н.Номтойбаяр нар луу У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч, өмгөөлөгч тэргүүтэй хүмүүс ил цагаан дайрч эхлээд байна. Тэр бүү хэл Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн фракцийн гэх УИХ-ын нэр бүхий гишүүд уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ. Харин өнөө өглөө үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчилсэн Ч.Батболдыг тусгай албаны 20 гаруй залуус баривчилсан байна.
Энэ бүхнээс дүгнэхэд эрх баригч МАН-ынхны тэмцэл хурцадмал шатандаа орж буй нь нэн тодорхой бөгөөд  саяхан Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзсан С.Баяр тун удахгүй Монголд ирж, ” гал дээр  тос” нэмэх бололтой. Учир нь тэрээр МАН-ын даргад өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хэнийг нь ч дэмжихгүй хэмээсэн аж.
Мөн улс төрийн хүрээнд яригдаж буйгаар бол МАН-ын өнөөгийн удирдлага, голлох фракцийн удирдагчид У.Хүрэлсүхтэй аминчлан уулзсан байна. Энэ үеэр У.Хүрэлсүх ямар ч үнээр хамаагүй МАН-ын удирдлагыг авна гэдгээ илэрхийлж, эцсээ хүртэл тэмцэхэд ч бэлэн гэжээ. Хариуд нь МАН-ын нэр бүхий лидерүүд : “Ямар ч тохиолдолд У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болгохгүй, тийм их бяр чинь амтагдаад байгаа юм бол УИХ-ын долоон гишүүнээ дагуулаад МАН-аас гар, Нийгмийн Ардчилсан Намаа байгуулаарай” гэж зөвлөжээ. Ийнхүү сахилга баттай, дотоод эв нэгдэл сайтай гэгддэг байсан МАН-ынхны тэмцэл 1996-2000 оны “Ардчилсан Холбоо” эвслийн түүхийг давтахад ойрхон болоод байна. У.Хүрэлсүхийн фракцийнх гэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Гантулга тэргүүтэй УИХ-ын долоон гишүүн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here