Нүүр хуудас Улс төр Шүүхээс Б.Хурцыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав

Шүүхээс Б.Хурцыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав

36
0
Hurts
Шүүхээс Б.Хурцыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй болж байна.

Энэ хугацаанд шүүхээс түүний хорих хугацааг хоёр удаа сунгасан. Тэгвэл генерал Б.Хурцыг саатуулах хугацаа өчигдөр дуусч үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хяналаа.

Шүүхээс Б.Хурцыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэсэн үндэслэлийг шүүх хүлээж авсангүй.

Шүүх хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй хэмээн үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here