Нүүр хуудас Шинжлэх ухаан Нобелийн “Энх тайвны шагнал”-ын эзэн тодорлоо.

Нобелийн “Энх тайвны шагнал”-ын эзэн тодорлоо.

153
0

Энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр “Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” хэмээх олон улсын төрийн  бус байгууллагуудын эвсэл тодорлоо.
Нобелийн шагнал олгох хорооны тэргүүн Берит Рейсс-Андерсен  Шведийн нийслэл Стокгольм хотод мэдэгдэл хийхдээ “Цөмийн зэвсгийг хориглох гэрээг байгуулахад гаргасан хүчин чармайлтыг нь үнэлэн тус байгууллагад 2017 оны Нобелийн Энх тайвны шагналыг олгох шийдвэр гаргалаа” гэжээ.
Мөн тэрбээр “Цөмийн зэвсгийг ашиглах эрсдэл өндөртэй цаг үед бид амьдарч байна” гэж хэлээд, Умард Солонгосын асуудлыг эш татсан байна.
Цөмийн зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах, тухайлбал цөмийн зэвсэг үйлдвэрлэж, турших, цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэхийг бүрэн хориглох тухай НҮБ-ын гэрээнд дээрх эвслийн уриалгаар энэ оны долдугаар сард 122 улс орон нэгдсэн юм. Гэхдээ цөмийн зэвсэгтэй томоохон гүрнүүд, тэдгээрийн дотор Их Британи болон АНУ энэ гэрээнд нэгдээгүй.
Дэлхийн хэдэн зуун ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн “Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” нь одоогоос 10 жилийн өмнө байгуулагдсан, Швейцарийн Женев хотод төвтэй эвсэл юм.
Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслол 12 дугаар сард Норвегийн нийслэл Осло хотод болно.
“Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” эвсэл нь уг  ёслолын үеэр Нобелийн медаль, гэрчилгээ болон 9 сая швед крон буюу 1.1 сая ам.долларыг гардан авах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here