Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Сансрын шинэ хөлөг бүтээгдэж байна.

Сансрын шинэ хөлөг бүтээгдэж байна.

139
0

Пентагоны судалгаа, шинжилгээний DARPA (Defence Advanced Research Projects Agency) байгууллага Боинг компанитай хамтран хэрэгжүүлж байгаа ирээдүйн сансрын онгоц бүтээх төслөө үргэлжүүлэхээр болсноо өчигдөр зарлажээ.

Experimental Spaceplane (XS-1) хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд нисгэгчгүй, автомат жолоодлоготой, олон дахин ашиглагдах уг онгоцыг хэрэглэж эхлэх юм байна. 2020 оноос өмнө тэд 10 хоногийн дотор 10 удаа сансарт нисгэж турших зорилт тавьжээ.Онгоц, пуужингийн холимог гэмээр энэ хөлөг одоогийн пуужингуудуудаас ялгаатай нь шингэн хүчилтөрөгч, шингэн устөрөгчөөр ажилладаг Aerojet Rocketdyne AR-22 хөдөлгүүртэй байх гэнэ.

Ердийн зорчигч тээврийн онгоц шиг хэмжээтэй сансрын онгоц нь хөөрөхдөө пуужин шиг эгц дээш хөөрч, газардахдаа онгоц шиг гүйлтийн зам дээр буух юм. Ингэж газардсаныхаа дараа хэдхэн цагийн дотор эргээд сансарт нисэх чадвартай байх гэнэ. Нэг хөөрөлтөөрөө 1,300 орчим килограм жинтэй хиймэл дагуулыг нам орбитод хүргэж чадна. Ингэснээр сансарт хөөрөх зардал 10 дахин буурч, $5 сая болох тухай DARPA мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here