Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Эмийн бүртгэл цахимжиж “Лайсмед” программ ашиглалтад орлоо

Эмийн бүртгэл цахимжиж “Лайсмед” программ ашиглалтад орлоо

1582
0

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эмийн бүртгэл, мэдээний сангийн шинэ Лайсмед программыг ашиглалтанд оруулав.

Тус төв нь Эмийн зохицуулалтын үйл ажиллагааг ил тод, түргэн шуурхай хүргэхийн тулд олон ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байгаагаас энэ оны 11 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн шинэчлэгдсэн Лайсмед программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Анх 2006 оноос эхлэн Импорт, экспортын лиценз олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын мэдээлэл болон бүртгэлтэй эмийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор интернэтэд суурилсан Лайсмед программыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. Гэвч уг программ нь өнөөгийн шаардлагыг хангахгүй болсноос шалтгаалан олон улсын жишигт нийцүүлэн бүхэлд нь шинэчлэхээр болжээ.

Ингээд ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын программ нэвтрүүлэх ажлын хүрээнд Лайсмед программыг шинэчилсэн байна.

Тус программыг шинэчлснээр эм ханган нийлүүлэх байгууллага, гадаад эмийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд эм бүртгүүлэх болон импорт, экспортын лиценз хүсэх хүсэлтээ цахимаар илгээж бүртгэлийн болон лиценз олгох үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг хянах боломж бүрджээ.

Өөрөөр хэлбэл, шинэчлэгдсэн Лайсмед программын хуучин программаас давуу тал нь эмийн бүртгэлийн үйл ажиллагаа цахимжиж байгаа явдал юм.

Мөн эм, эмийн түүхий эдийн бүртгэлийн мэдээний сангаас гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын мэдээний сан хэрэглэх заавар, зургийн хамт нэмэгдэж байгаа гэдгээрээ онцлогтой. Улмаар иргэд илүү олон төрлийн мэдээллийг авах, бүртгэлгүй хуурамч эмээс зайлсхийх боломж бүрдэх бөгөөд та тус www.licemed.mohs.mn линкээр нэвтрэн орж танилцах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here