Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи XiaoMi компанийн Mi note 2 шинэ гар утас Apple, Samsung-ийн амжилтыг эвдэх...

XiaoMi компанийн Mi note 2 шинэ гар утас Apple, Samsung-ийн амжилтыг эвдэх үү?

1162
0
XiaoMi
XiaoMi
Хятадын алдарт XiaoMi компань Mi Note 2 шинэ загварын утсаа танилцууллаа. Энэхүү шинэ загварыг Самсунг компанийн галакси 7 утасны зах зээлийг эзлэх зорилготой хийгдсан гэж үзэж байгаа юм. Учир нь энэ утасны дэлгэц нь галакси 7 утастай ижил нугаларсан дэлгэцтэй хийгджээ. Үзүүлэлтүүдийн хувьд ч галакси s7 болон iphone 7 утаснуудаас дутахааргүй болсон юм байна.

Харьцуулалт:

XiaMi note 2 Galaxy s7 IPhone 7
Үйлдлийн систем Android 6.0 Android 6.0 IOS 10
Хэмжээ 6.15 x 3.04 x 0.30 inches (156.2 x 77.3 x 7.6 mm) 5.94 x 2.86 x 0.30 inches (150.9 x 72.6 x 7.7 mm) 6.23 x 3.07 x 0.29 inches (158.2 x 77.9 x 7.3 mm)
Жин 5.86 oz (166 g) 5.54 oz (157 g) 6.63 oz (188 g)
Материал Хөнгөн цагаан Хөнгөн цагаан Хөнгөн цагаан
Онцлог Хурууны хээ танигч Хурууны хээ танигч
Дэлгэцийн хэмжээ 5.7 inches 5.5 inches 5.5 inches
Дүрсний нягтрал 1080 x 1920 pixels 1440 x 2560 pixels 1080 x 1920 pixels
Дэлгэцийн технологи OLED Super AMOLED IPS LCD
Өнгөний ялгарал 16 777 216 16 777 216 16 777 216
Камерийн нягтрал 23 megapixels 12 megapixels 12 megapixels
Процессор Quad-core, 2350 MHz, Kryo, 64-bit Octa-core, 2300 MHz, Exynos M1 and ARM Cortex-A53 , 64-bit Quad-core, 2340 MHz, 64-bit
Санах ой 6 GB RAM (Quad-channel, 1866 MHz) / LPDDR4 4 GB RAM / LPDDR4 3 GB RAM / LPDDR4
Батерей 4070 mAh 3600 mAh 2900 mAh

 

Дээрх харьцуулалтаас харахад iphone болон Galaxy утаснуудаас үзээлэлтээрээ дутахгүй төдийгүй зарим үзүүлэлт нь илүү байгаа юм. Бас нэгэн хамгийн гол шалгуур үзүүлэлт болох үнийн хувьд нөгөө 2 утаснаасаа харьцангуй хямд буюу 128 гигабайт багтаамжтай нь 516 америк доллараар зах зээлд борлуулагдах бол 64 гигабайт багтаамжтай нь 415 доллах байх ажээ. Харин Галакси S7 799$ iphone 7 969$ долларын үнээр зарагдаж байгаа юм. Эдгээр шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн XiaoMi Mi note 2 утсыг амжилттай байна гэсэн хүлээлтийг үүсгээд байна.

Гэвч энэ утсыг Америкийн нэгдсэн улсын зах зээлд гаргахгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. XiaoMi компанийн зүгээс Америкийн зах зээлд гаргахгүй байсан ч хангалттай ашиг олж чадна гэж үзэж байгаа бололтой.

Mi note 2 оос гадна Mi note 2 pro хэмээх загвар бас гарах бөгөөд pro загварыг хараахан танилцуулаагүй байгаа юм. Mi note 2 утасны албан ёсны нээлт ирэх 11-р сард болох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here