Нүүр хуудас Эрүүл мэнд Амьдарч буй гэрээр чинь шинжье…

Амьдарч буй гэрээр чинь шинжье…

3294
0
home
Амьдарч буй гэрээр чинь шинжье...
Орчин үед хүний зан чанарыг олон зүйлээр сонжин мэддэг болсон. Үүний нэг нь амьдарч байгаа орон байраар тань таныг хэн болохыг, ямар зүйл тохирохыг төвөггүйхэн мэддэг байна. Ингээд таныг гэрээр тань сонжоод үзье! Анхааралтай сайн уншаад асуултдаа хариулаарай.

Тавилгаа өөрчилдөггүй бол хатуу зантай хүн
Айл гэрийн ихэнх эзэгтэй нар тавилгаа өөрчлөх дуртай байдаг. Тэгвэл та хэдий хугацааны дараа тавилгаа өөрчилдөг вэ. Танд интерьер дизайны ямар загвар таалагддаг вэ. Хэрвээ та гэрийнхээ тавилгаа нэг их солиод байдаггүй бол маш хатуу зантай хүн юм байна. Бусдыг ч тийм байхыг шаарддаг. Өөрийн санасанаараа л бүхнийг хийдэг тул гэр тань хүртэл дүнсгэр нэг л хэвийн загвартай байдаг. Ийм хүмүүс ихэвчлэн гэрээ эртний сонгодог загвараар засдаг. Харин цөөн тооны хүмүүс нь тансаг чамин хийцтэй загвараар гэрээ тохижуулахыг хүсдэг. Тэдгээр нь ихэвчлэн хуучинсаг үзэлтэй, тансаг хэрэглээг эрхэмлэдэг хүмүүс байдаг. Харин та жилд гурваас дөрвөн удаа сольдог бол аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг, ажилч хичээнгүй хүн юм байна. Сул тал чинь зарим зүйлд жаахан хөнгөмсөг хандах гээд байдаг талтай. Мөн та гараар урласан зүйлийг гэрийнхээ нэгээхэн хэсэг болгодог бол хөдөлмөрч бас аливаа зүйлийг сурахдаа маш гарамгай хүн аж.

Тод өнгөтэй өндөр түшлэгтэй буйданг сонгодог хүмүүс хүний итгэлийг даадаг
Зочны өрөөний хамгийн гол тавилга нь буйдан. Та ямар буйданг илүүд үздэг вэ. Буйдан чинь ямар өнгөтэй байвал танд таалагдах вэ? Өндөр түшлэгтэй хурц цулгуй өнгөтэй буйданг эрхэмлэдэг бол та өөртөө итгэлтэй хүн юм. Бас тайван байдлыг эрхэмлэгч нэгэн. Харин намхан түшлэгтэй цулгуй бараан өнгийн буйданг сонгодог бол та бусадтай сайхан харилцдаг ч сэтгэлээ нээдэггүй нууцлаг зантай. Иймд хүмүүс тантай нөхөрлөхөд маш хэцүү гэж боддог. Тод өнгөтэй хэрнээ өндөр түшлэгтэй буйдан танайд байдаг бол хүний итгэлийг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй шургуу зантайн илэрхийлэл. Ийм зантай хүмүүс гэрийн тавилга, ханын цаас, гал тогоо, ванны өрөөний хэрэгсэл худалдаж авахдаа дэндүү даруу загвартайг сонгодог. Хааяа ч гэсэн хийсвэрээр сэтгэж бай гэж зөвлөмөөр байна.

Цэцэг алагласан ханын цаастай бол ажилсаг хүний шинж
Таны өрөөний ханын цаас ямар өнгөтэй вэ. Өнгө өнгийн цэцэг алагласан ханын цаастай бол маш өөдрөг сэтгэлтэйн шинж. Ямар нэгэн буруу зүйлд өөрийгөө барьж чаддаг, санаачилгатай, ажилсаг хүн юм. Та үргэлж баяр баясгалангаар дүүрэн явдаг тул ялихгүй зүйлд өөрийгөө зовоох дургүй. Хэрвээ таны ажил бүтэхгүй бол та тэрхэн зуурт бухимдчихаад эргээд хуучин байдалдаа ордог. Харин босоо судалтай буюу геометрийн дүрстэй бол та цаг үетэйгээ хөл нийлүүлэн урагшилдаг чаддаг. Таны бүрдүүлсэн орчин таныг болон бусдыг баярлуулдаг. Тиймээс танай гэрт хүмүүс цуглах дуртай байдаг.

Өрөвчхөн сэтгэлтэй хүмүүс саглагар халат сонирхдог
Гэртээ байхдаа биеийн тамирын хослол өмсдөг хүмүүс эрх чөлөөг эрхэмлэхээс гадна амьдралыг олон талаас нь хардаг. Бусадтай хэл амаа түргэн олдог нийтэч хүмүүс. Хэрвээ та том саглагар халатыг илүүд үздэг бол өчүүхэн жижиг зүйлийг ч маш том хэрэг болгож чаддаг дутагдалтай зантай. Харин сайн тал нь гэвэл тэд маш өрөвчхөн сэтгэлтэй. Жинс юм уу чөлөөт цамц өмсдөг хүмүүсийн сонирхол нь тоймгүй олон. Шинээр гарч байгаа бүх зүйл түүний сэтгэлийг татдаг. Тиймээс аливаад бодлогогүй алхам хийх нь олонтаа. Зан чанар нь тогтворгүй. Тэдэнд хуучин загварын зүйл огт таалагддаггүй.

Том хэмжээтэй гэрлийн бүрхүүлтэй бол сайхан сэтгэлтэйнх
Гэрлийн бүрхүүл бол гэрийн хамгийн гоё чимэгнүүдийн нэг. Тиймээс хүн үүнийг өөрсдийнхөө занд тохируулан сонгож авдаг байна. Эртний хийцтэй, том бүрхүүл сайхан харагддаг хүмүүс уужим, сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Дэг журам, цагийн хуваарьт баригдаж эрх чөлөөгөө боогдуулах дургүй. Дунд зэргийн хэмжээтэй гэрлийн бүрхүүл сонгодог бол гэрээ засч, чимэглэхдээ эхлээд сайтар бодож боловсруулсаны дараа хийдэг нямбай хүмүүс. Хананд тулгасан тавган хэлбэртэйг, интерьерт чухалчилж үздэг хүмүүс хээнцэр аливааг соргог хүлээж авдаг сэргэлэн хүмүүс.

Өвөрмөц байхыг чухалчилдаг бол дураараа
Та цонхоо ямар өнгөтэй хөшгөөр чимдэг вэ. Танайх торон хөшигтэй бол та түргэн ууртай ч амархан гардаг нэгэн юм. Сэтгэн бодох чадвар сайтай тул урлагийн мэдрэмж ихтэй. Харин цацагтай хүнд даавуун хөшигтэй бол та бүх зүйл байдгаараа байх ёстой гэж боддог зарчимч зантай. Тиймээс гэрээ өөрчлөөд үз. Таны сэтгэл санаа ч гэсэн өөрчлөгдөх болно. Торгомсог, нэхмэл чимэглэлтэй хөшгийг эрхэмлэдэг хүн бусдыг байлдан дагуулж чаддаг дайчин. Харин юугаар хийсэн нь хамаагүй, хамгийн гол нь өвөрмөц байх хэрэгтэй гэж үздэг бол та хэний ч үгийг авдаггүй, дагадаггүй дураараа хүн. Хэнээс ч хараат биш байж чаддаг нь эдгээр хүмүүсийн давуу тал. Энэ нь таныг хамгийн аз жаргалтай нэгэн болгон хувиргадаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here