Нүүр хуудас Эрүүл мэнд А аминдэмийг эрүүл мэндийн төвөөр дамжуулан тарааж эхэллээ

А аминдэмийг эрүүл мэндийн төвөөр дамжуулан тарааж эхэллээ

173
0

Эрүүл мэндийн яамнаас А аминдэмийг үндэсний хэмжээнд  иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан түгээж эхэллээ. А аминдэмийг жилд хоёр удаа буюу 5, 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.

Зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээс шаардлагатай А аминдэмийг авдаг. Харин 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уудаг байна.А аминдэм зурган илэрцүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here