Нүүр хуудас Эрүүл мэнд Нэгдүгээр төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав

Нэгдүгээр төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав

126
0

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “НЭМ-ийн тусламж, үйлчилгээний чадавхи бэхжүүлэх” сургалтыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгоход чухал үүрэгтэй Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг хэрхэн явуулах талаарх мэдээллийг Эрүүл мэндийг дэмжих өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа нар заасан юм.

Тус эмнэлгийн хамт олон нийгмийн эрүүл мэндийн ололт амжилтаас хуваалцан “Хэт халалтын үеийн инфограграфик”-ийг ашиглан Хэт халалтын үед үзүүлэх менежмент боловсруулснаар эрсдэл гаргаагүй туршлагаасаа хуваалцлаа. Мөн энэ үеэр хүүхэд, багачууд, өсвөр үеийн амны хөндийн эрүүл мэндэд илүү түлхүү анхаарч ажиллах санал дэвшүүлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here