Нүүр хуудас Эрүүл мэнд “Сүрьеэгүй Сэлэнгэ” болох зорилго…

“Сүрьеэгүй Сэлэнгэ” болох зорилго…

215
0
“Сүрьеэгүй Сэлэнгэ” болох зорилго...
“Сүрьеэгүй Сэлэнгэ” болох зорилго...

Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй, Глобаль сангийн санхүүжилтээр “Дэвшилтэт шинэ технологи зөөврийн дижитал рентген аппарат” хүлээн авч анхны оношлогоог Жавхлант сумын иргэдэд үзүүлснээр Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд нэгэн том ахиц гарсан үйл явдал боллоо.

Тус аппаратын нээлтийн үйл ажиллагаанд Глобаль сангийн ерөнхий зохицуулагч хатагтай А.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон албаны хүмүүс оролцсон.

Сэлэнгэчүүд бид 2020-2024 он гэхэд “Сүрьеэгүй Сэлэнгэ” болохын төлөө зорилго тавин ажиллаж байна. Үүнд энэхүү зөөврийн дижитал рентген аппарат чухал үүрэгтэй юм.

Бид “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 9 сумын ард иргэд, хөрш Дархан уул аймгийн ЭМГ-н хүсэлтээр Шарын гол сумын ард иргэд нийт 18 нэгжийн 10000 гаруй хүнд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж 22 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулан амжилттай ажиллаж байна.

Сэлэнгэ аймагт ард иргэддээ орон нутагт нь хүрч үйлчилж буй “Халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг”, сумын “Эрүүл мэндийн цахим сан” үүсгэх ажил үргэлжилсээр байна.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, аймгийн ИТХТ-н тогтоол “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн цогц үзлэг оношлогоог 9 сумын 10800 гаруй иргэнийг хамруулан сум тус бүрт 3-4 өдөр ажиллан амжилттай зохион байгуулж байна.

“Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийг нь хамгаална” уриатайгаар 13 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар, 6 төрлийн оношлогоо шинжилгээ, цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг, хэвтрийн өвчтэй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр асаргаа, сувилгаа хийх баг, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн зөвөлгөө өгөх багуудыг нэмэлтээр ажиллуулснаараа онцлог бөгөөд бидний брэнд ажил үйлчилгээ болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here