Нүүр хуудас Нийгэм Оюуны өндөр чадавхитай хүмүүс биеийн эрүүл мэндээр муу байдаг

Оюуны өндөр чадавхитай хүмүүс биеийн эрүүл мэндээр муу байдаг

168
0

Питцерын коллежийн мэргэжилтнүүд оюуны өндөр чадавхитай хүмүүсийн томоохон нийгэмлэг болох Менса байгууллагын гишүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэгтэл ухаантай хүмүүст сэтгэцийн гажиг үүсэх магадлал хоёр дахин их байдаг нь тодорхой болов. Дээр нь ухаалаг хүмүүс биеийн эрүүл мэндээр муу байдаг нь тогтоогджээ.

Менса байгууллагын 3715 гишүүн айдаст автсан, сэтгэл санаагаар унасан, хий юм хардаг болсон, биеийн идэвхгүй хөдөлгөөнд байдаг зэрэг асуудалтай болохыг судлаачид олж мэдсэн байна. Эдгээр хүмүүсийн оюуны чадавхийн үзүүлэлт 130-аас дээш байсан юм. Тэгвэл дундаж оюуны чадавхитай хүний үзүүлэлт 85-115 байдаг билээ.

Түүнчлэн оюуны өндөр чадавхитай хүмүүс багтраа өвчин, харшил зэрэгтэй болох магадлал өндөр байдаг гэнэҮйл явдалд нарийвчилсан дүн шинжилгээ хийх гээд байдаг учраас ухаалаг хүмүүс сэтгэцийн өөрчлөлтөд орох магадлал өндөр байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here