Нүүр хуудас Нийгэм Үл мэдэгдэх шингэнийг ”архи” гэж андуурч ууснаас болж дөрвөн иргэн нас баржээ

Үл мэдэгдэх шингэнийг ”архи” гэж андуурч ууснаас болж дөрвөн иргэн нас баржээ

229
0
Үл мэдэгдэх шингэнийг ”архи” гэж андуурч
Үл мэдэгдэх шингэнийг ”архи” гэж андуурч
ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж, үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Одоогоор 21 өвчтнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ.

Иргэдийн хувьд өнгөрөгч шөнөөс эхэлж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор дөрвөн хүн нас барсан талаар эх сурвалж мэдээлж байна. Архитай андуурсан бодис хаанаас гарч ирсэн, хэн авчирсан зэргийг шалгаж байгаа бөгөөд яг ямар бодис болохыг тогтоогоогүй байгаа ажээ.

Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгсөн байна.

Дашрамд өгүүлэхэд хордсон хүмүүсийн хувьд “Зөв боломж” ХХК-ийн ажилчид байсан гэдгийг аймгийн төвийн эмч нар хэллээ. Энэ компани Петро Чайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ажээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here