Дэрэмчимэдийн Одзаяа нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад харилцааны менежер, Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, төгссөн цагаасаа хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж буй юм.
Нэвтрүүлэгч хэмээх ажил мэргэжлийн үнэ цэнэ, хариуцлага хэмээх ойлголтыг өөрийн хэмжээнд ухамсарлаж буй залуу бүсгүй. Тэрээр өөрийн итгэл сэтгэл нийлсэн амьдралын ханиар “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяаг сонгон өдгөө хөөрхөн хүүгийн эцэг эх болоод буй.
Өдгөө тэдний хайр дурлалын холбоо үүссэний 10 жилийн ой нь тохион хайр дурлалаа ингэж халуухан тэмдэглэсэн байна. Аз жаргалтай амьдралыг үлгэрлэж буй залуусдаа сайхан бүхнийг хүсье.