Нүүр хуудас Соёл урлаг “Ромео жульетта хоёр” мюзикл Дарханд тоглогдлоо

“Ромео жульетта хоёр” мюзикл Дарханд тоглогдлоо

148
0
romeo-juletta-darhan
"Ромео жульетта хоёр" мюзикл Дарханд тоглогдлоо

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын 2018 оны төлөвлөгөөт уран бүтээл дэлхийн сонгодог зохиолч “Уильям Шекспирийн” зохиолоос сэдэвлэсэн Францын нэрт хөгжмийн зохиолч “Жерар Пресгурвикийн” бичсэн “Ромео Джульетта хоёр” мюзикл Залуучууд театрын тайзнаа энэ сарын 11-14-ний өдрүүдэд тоглолоо.

Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдаж дэлхийд түгсэн алдартай хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта хоёр” юм. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй бол энэ удаа орон нутгийн театруудаас анх удаагаа түүнчлэн мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүрснээрээ тун онцлогтой аж.

Эмгэнэлт жүжгийг мюзиклээр тавина гэдэг бол хэн хүний шийддэг зүйл эсвэл театр бүр хүссэн үедээ хийх ажил биш гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

Тайз, дэлгэцийн зураач гэдэг бол найруулагч хүний бодлыг дүрслэлд шилжүүлдэг хүн.Тайз засал, хувцас хэрэглэл болон өнгө, дуу гээд бүхний нэг дор цогцлоож жүжгийн хэмнэлийг алдагдуулаагүй яг л үйлдэл бүртээ тусч чадсан нь гайхалтай байсан талаар үзэгчид ярьж байлаа.

Түүнчлэн бүжгийн үндсэн элементүүд эргэлдэх болон хүчтэй шилжилт ихтэй, циркийн үзүүлбэрүүдтэй байсан нь шинэлэг болж чаджээ.

Дуучид нь жүжиглэж, бүжигчид нь дуулж чаддагаараа аймгуудын театрт ажилласан уран бүтээлчид илүү боловсронгуй болдог гэдгийг Залуучууд театрын ерөнхий найруулагч М.Цогт онцолж байв.

Ийнхүү Дархан хотын тайзнаа алдарт “Ромео жульетта хоёр” мюзикл жүжиг анх удаа тавигдаж үзэгдийн хүртээл боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here