Багагүй хэл ам дагуулаад байсан “Mongolia’s Next Top Model” /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчид тодорлоо. Ялагчид хэмээн тодотгосны учир нь Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нарыг тодруулсан байна.
Талийгаач Ч.Чамин-Эрдэнэд олгосон ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү н.Чамин-Эрхэст гардуулсан бгөөд 18 настай Б.Анужин 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн боллоо.
