Нүүр хуудас Танд тустай Бичих гэдэг яг л бясалгахтай адил…

Бичих гэдэг яг л бясалгахтай адил…

690
0
writing
Бичих гэдэг яг л бясалгахтай адил...
Зорилго тавиад түүнийгээ цаасан дээр тодорхой буулган бичсэн хүмүүс амжилтанд хүрсэн болох нь тогтоогдсон байдаг. Олон нэр алдартай, амжилтад хүрсэн хүмүүс бодлоо цаасан дээр буулган бичдэг гэдийг бид мэднэ.

Аливаа шийдвэрийг бид зөвхөн оюун ухаанаараа гаргаж, зүрх сэтгэлийн шийдвэрээ анзаараагүй өнгөрсөн байдгаас гаргасан шийдвэртээ харамсах тохиолдол олон. Зөвхөн толгойдоо бодоод яваад байх нь учир дутагдалтай. Харин зорилгоо, хүсэл мөрөөдлөө дэвтэр дээрээ дахин, дахин бичиж байхдаа энэ үнэхээр таны зүрх сэтгэлийн шийдвэр мөн эсэхийг анзаарах боломжийг өөртөө олгож байдаг. Зүрх сэтгэлийн шийдвэр цаанаа л нэг амар тайван, баяр хөөрийг мэдрүүлдэг. Мөн гаргасан зорилгоо биелүүлэх эрч хүч, илүү их хүсэл эрмэлзлэлээр та өөрийгөө цэнэглэдэг билээ.

Тэмдэглэл бичихийн ач тус

Тэмдэглэл бичих гэсэн үйлдэл нь амжилтын үүдийг нээх маш олон түлхүүр барьж байгаатай адил юм.

writng00
Тэмдэглэл бичихийн ач тус

Марталтаас сэргийлдэг. Тэмдэглэж бичсэнээр чухал зүйлийг мартахаас сэргийлж чаддаг. Тухайлбал сайн санахгүй байх тохиолдолд бичиж тэмдэглэсэн зүйлээ эргүүлж харахад л эргэн санах боломжтой шүү дээ. Мөн бичиж, тэмдэглэх нь тархинд амархан тогтоолгох нөлөөтэй байдаг байна. Гараа хөдөлгөж бичих хөдөлгөөн нь тархины үйлийг эрчимжүүлж ой тогтоолт санах ойг сайжруулдаг.

Бодол цэгцрэх. Бичиж тэмдэглэснээр тархинд байгаа үй олон бодол нь зөв цэгцтэй болж ирдэг. Бичих гэдэг зүйл бол тодорхой биш зүйлийг хэлбэр, дүрсэнд оруулж мэдээллийг мэдлэг болгож ухамсарт буулгах үйлдэл юм. Ямар нэгэн санаа орж ирсэн ч түүнийг цэгцэлж бүтцийг нь бүрдүүлэхгүй бол хэзээ ч биелдэггүй. Оюун бодлоо цэгцэнд оруулах нь хамгийн чухал зүйл юм.

Шинээ санаа төрж гардаг. Оюун бодлоо цэгцэлж байх үед гэнэт шинэ санаа зурсхийн төрөх ч тохиолдол гардаг байна. Шинэ санаа гэдэг бол нэгээс эхэлж бүтээдэг зүйл биш, одоо байгаа бодит зүйлийг холбож, учир холбогдлыг нь олсноор шинэ зүйл, шинэ санаа төрж гардаг. Тухайн үед холбоо хамааралгүй зүйлийг бичсэн ч хэсэг хугацаа өнгөрөхөд засч сайжруулах зүйл нь хоорондоо холбогдож шинэ нээлтийг бий болгох явдал ч байдаг.

Би маш их бичиж тэмдэглэдэг дадалтай хүн. Олон жил, олон ч тэмдэглэлийн дэвтэр дүүргэн бичсэн байдаг. Одоо ч миний ажлын ширээн дээр, цүнхэнд маань 5-6 ш дэвтэр үргэлж нээлттэй, бичээстэй, тэмдэглээстэй байдаг. Эмэгтэй хүн юм болохоороо дандаа тод өнгийн улаан, цэнхэр, шар, ногоон өнгийн хавтастай дэвтэр сонгодог юм. Юм бичихэд урамтай, сэтгэл сэргээх өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг гэж би үздэг.

Анх амьдрал маань хүнд хэцүү, хоёр идэхгүй, хоосон хонохгүй гүрдийх үе олон байлаа. Тэр үед бичиж байсан дэвтрүүдээ одоо харахад их сайхан санагддаг. Яг л өнгөрсөн, туулсан амьдрал минь нүдний өмнүүр кино шиг өнгөрөх мэт болдог.
Бичиж тэмдэглэхээс бүү залхуур. Бичих гэдэг яг л бясалгахтай адил.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here