Нүүр хуудас Танд тустай Сахалтай эрийг үнсэх нь ӨРГӨСТ ЦЭЦЭГ…

Сахалтай эрийг үнсэх нь ӨРГӨСТ ЦЭЦЭГ…

376
0
Сахалтай эрийг үнсэх нь ӨРГӨСТ ЦЭЦЭГ...
Сахалтай эрийг үнсэх нь ӨРГӨСТ ЦЭЦЭГ...
Сахалтай эрийг үнсэх нь ӨРГӨСТ ЦЭЦЭГ үнсэхтэй адил…
Х
өвчин дэлхийг сөгдүүлж явсан Хөх толбот монгол эр хүн хаана байна Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна. Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй Оддын доор хайр шивнэлдсэн Орон монголын минь халуун ураг Омголон зантай монгол эр хүн та хаана байна. Монгол эр хүн хэмээх тодотгол дор өөрөө өөртөө арчаатай, эр хүний юу өмссөн байх, эдэлж хэрэглэж буй зүйл нь ямар үнэтэй байх, хэр царайлаг байх нь хамаагүй.Тиймээс бид эр хүний таны шинэ төрхийг бий болгох алхмуудыг нэрлэж байна.
sahal
Сахалтай эрийг үнсэх нь ӨРГӨСТ ЦЭЦЭГ үнсэхтэй адил…
Сахалтай эрийг үнсэх нь өргөст цэцэг үнсэхтэй адил

Сахлаа тогтмол хусч, үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Сахалд тань талхны үйрмэг, пивоны хөөс наалдсан байвал танд ямар эмэгтэй дуртай байхгүй нь мэдээж.

Ногоон, шар өнгийн оймс бүү өмс

Бас нэг чухал зүйл оймс. Таны оймс цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаарах хэрэгтэй. Хурц ногоон, шар өнгийн оймс хэзээ ч бүү өмс. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй харагддаг юм.

Нүсэр том бөгжтэй эрчүүдэд хүүхнүүд дуртай биш

Эмэгтэй хүнтэй болзсон, эсвэл ямар нэг чухал хүлээн авалт, уулзалтанд очихдоо та хумсаа нэг ажиглаарай. Хумсны завсар хавчуулагдсан хир таныг ямар хүн гэдгийг тань шууд л илтгэнэ. Гараа угааж цэвэрлэсний дараа хумсаа янзал. Хуруундаа том бөгж зүүсэн эрчүүдийг эмэгтэйчүүд төдийлөн таашаадаггүй юм шүү.

Үсээ ургуулахын өмнө зөвлөгөө аваарай

Эмэгтэйчүүд хэтэрхий урт үстэй эрэгтэйд тийм ч таатай ханддаггүй. Эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арчилж чаддаггүй тул хир буртагтай мэт таагүй харагддаг. Үнэхээр үсээ ургуулах шаардлага гарвал мэргэжлийн хүнээс эсвэл найз бүсгүйгээсээ зөвлөгөө авахад илүүдэхгүй юм. 

Гутал тань чанартай, даруухан өнгөтэй байх ёстой

Хамгийн их анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юмаа гэж бодоход шороо тоосгүй байлгах. Гутлын загвар ч чухал. Та гуч гарсан мөртөө костюмыг пүүзтэй хослуулаад өмсчихсөн явбал гоо зүйн ямар ч мэдрэмжгүйн дээр өөрийгөө бусдад би бол тэнэг амьтан гэж хэлсэнтэй ялгаа байхгүй. Сайн чанарын, даруухан өнгийн, цас бороонд шалчийхгүй гутал сонго. Эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй. Цэвэрхэн, жентельмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчихдаг, хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй /хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох, чихээ ухаж төнхөх гэх мэт/ байхад л болоод явчихна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here