Нүүр хуудас Танд тустай Өглөө эрт босч чадахгүй байна уу, наашаа суу…

Өглөө эрт босч чадахгүй байна уу, наашаа суу…

129
0
ogloo-ertlen-bosoh-nuuts
Өглөө эрт босч чадахгүй байна уу, наашаа суу...

Өглөө эрт боссон хүний ажлын бүтээмж, бие организм, оюун санаа гээд маш олон зүйлс сэргэг байдаг нь нэгэнт нотлогдсон. Өглөө эрт босох гэдэг ихэнх хүний хувьд үнэхээр хүнд асуудал. Босох цаг болчхоод байхад буцаад унтмаар санагдаад “5-хан минут” гээд сэрүүлгээ хойшлуулдаг л биз дээ. Гэхдээ яг үнэндээ тийм ч хэцүү биш юм. Танд хэрэг болохуйц мэдээлэлд анхаарна уу…

Урам чухал шүү…

Сэрүүлэг дуугарсан бол босох ёстой гэсэн ухагдахуун чиний бодол дотор бий. Түүнийгээ урам зоригоор тэтгэх ёстой.

  • “Өглөөний нойрноос илүү урдаа тавьсан зорилго минь чухал”
  • “Хорвоогоос буцахдаа урт хугацаанд нойрсохоо хойш амьд байгаа дээрээ жаргалтай байя”
  • “Залуу байгаа дээрээ их зүйлийг сурч, юм үзэж нүд тайлъя”.. гэх зэргээр өглөө сэрснийхээ дараа өөртөө урам зориг өгч тархиа цэнэглэж байгаарай.

Зорилгодоо дуудагд…

Маргааш өглөө ажилдаа явна гэсэн бодлоосоо илүү маргааш өглөө … зүйлсийг хийнэ гэсэн өөртөө эрч хүч өгөх гайхалтай сайхан зорилготой бай. Хэрэв чи тэр өдөр найзынхаа төрсөн өдөрт явах гэж байвал тэр тухайгаа бодож яагаад болохгүй гэж? Хамгийн чухал нь чи өөрийгөө сэдэлжүүлэх зорилготой байх нь чухал

Сэргээх шидтэй дуу сонс…

Боломжтой бол өглөө сэрээд дуртай дуугаа тавиад босоод бүжиглэ. Тархийг чинь хурдан сэргээж, бас биеийг чинь эрч хүчтэй болгоно.

Зориг…

Өглөө сэрсний дараа чи “босох, буцаад унтах” гэсэн сонголтын хоорондох зааг дээр байдаг. Хэрвээ зүгээр л юу ч бодолгүй шууд босчихвол хэдхэн хормын дараа нойр чинь сэргээд хэвийн болчихно. Тиймээс багахан зориг гаргахад хангалттай.

АМЖИЛТ ХҮСЬЕ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here