Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо нь эрүүл, зохистой хооллолтын суурь бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь илчлэг багатай, хүний бие махбодод чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис,үл исэлдүүлэгч /антиоксидант/, эслэгийг агуулсан байдаг.
Тийм учраас жимс, ногоог өдөрт идэх хоолондоо заавал хэрэглэх шаардлагатай бөгөөд өдөрт дор хаяж таван удаа амттан байдлаар идэх хэрэгтэй. Эзэгтэй таны хоолны жоронд бас нэгэн шинэ жор нэмэгдлээ.
Лууван + Цагаан гаа+ Алим = Дархлааг сайжруулна
Алим + Өргөст хэмх + Селари = Хавдраас урьдчилан сэргийлнэ, холестерины хэмжээг багасгах ба ходоод болон толгойн өвчинд сайн.
Улаан лооль + Лууван + Алим= Арьсны өнгийг сэргээж, амны эвгүй үнэрээс салхад туслана.
Чилиперец + Алим + Сүү = Амны эвгүй үнэр арилгах бөгөөд халуун буулгахад сайн.
Жүрж + Цагаан гаа + Өргөст хэмх = Арьсний өнгийг болон чийгшлийг сэргээн толигор сайхан харагдуулна.
Ананас + Алим + Тарвас = Хүний биеэс илүүдэл давсыг гадагшлуулж давсаг бөөрийг эрүүлжүүлнэ.
Алим + Өргөст хэмх + Киви = Хүний биеийн чийгшлийг 50 хувь нэмэгдүүлнэ.
Лууван + Алим + Лийр + Манго = Хүний биеийн дотоод дулааныг нэмэгдүүлж, даралт бууруулна.
Лийр + Гадил = Хүний биеийн цусан дахь сахарын хэмжээг зохицуулна.
Усан үзэм + Тарвас + Сүү = C болон В2 витаминаар баялаг тул эсийн идэвхийг нэмэгдүүлж дархлааг сайжруулна.
Папайя + Ананас + Сүү = С, Е витамин болон төмрөөр баялаг тул арьс болон бодисын солилцоонд маш сайн.
Гадил + Ананас+ Сүү = Витамин тэжээлийн бодисоор баялаг тул өтгөн хатахаас урьдчилан сэргийлнэ.