Нүүр хуудас Эрүүл мэнд Ном уншдаг хүмүүс, уншдаггүй хүмүүстэй харьцуулахад ойролцоогоор 2 жилээр урт насалдаг.

Ном уншдаг хүмүүс, уншдаггүй хүмүүстэй харьцуулахад ойролцоогоор 2 жилээр урт насалдаг.

624
0

Ном уншсанаар мэдлэгийг гүнзгийрүүлж , олон талаас харж шийдэх, өргөн цар хүрээтэй сэтгэх боломжийг олгодог. Мэдлэгийн цар хүрээг өргөжүүлж, үгийн баялгийг нэмэгдүүлдэг  учраас хүмүүстэй харилцахад ч гэсэн сайнаар нөлөөлдөг. Аль ч сэдвээр яриа өрнүүлж хүүрнэх чадварыг номноос л та авах болно.

Их хүмүүс  сэдэв ярьдаг . Дунд хүмүүс хүн ярьдаг. Өчүүхэн хүн өөрийгөө ярьдаг гэж хэлдэг.               Хэвлэмэл хуудастай номыг унших нь стрессийг бууруулдаг. Сассекс их сургуульд хийгдсэн судалгаагаар шалгалт өгөх , дасгал хийх үед нэмэгдсэн зүрхний цохилтын тоо  нэмэгдэж , булчин чангарч стресстдэг . Энэхүү стрессийн бууруулах үйл явцыг судалж үзэхэд ном уншсанаар 68% иар буурдаг гэж гарсан байна. 68% гэдэг бол маш өндөр тоо бөгөөд дуу хөгжмийн нөлөө, кофе, тоглоом, гадуур салхилж алхах зэрэг стресс бууруулдаг бусад зүйлээс илүү үр дүнтэй гэж гарчээ. Үүнээс харахад ажил, сургууль руугаа явах замд автобус, унаанд, унтахын өмнө ном уншвал стресс буурч , өдрийн алжаал тайлагддаг байна.

Мөн уншсан зүйлээ сайтар ойлгож , тогтоохын тулд унтахын өмнө унших хэрэгтэй. Яагаад гэвэл унтаж байх үед уншсан зүйлийг тархинд тогтоож ой болгож хадгалдаг болохоор юм.

Алжаалаа тайлж амарч, мэдлэгээ нэмэгдүүлэхий тулд унтахын өмнө  бага зэргийн цаг зарцуулж ном уншаад үзээрэй. Ном уншдаг хүмүүс, уншдаггүй хүмүүстэй харьцуулахад  ойролцоогоор 2 жилээр урт насалдаг. Европын Yale  их сургуулийн судалгааны баг 12 жилийн турш нэгэн судалгааг явуулжээ.

Ном уншихын давуу тал, эрүүл мэндийн нөлөөлөлийн талаарх судалгааг явуулж 7 хоногт 3 цагаас илүү ном уншдаг хүмүүс нь ном огт уншдаггүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл 23%иар бага байдаг гэсэн дүгнэлт гарчээ. 3 аас бага цагаар уншдаг бол нас барах эрсдэл 17% иар буурдаг. Ном уншсанаар танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжирдаг. Yale  их сургуулийн профессор Кен Парк нь ном уншсанаар танин мэдэхүйн чадвар , дээшилж тархи хөгждөг. Мэдлэгийн чадвар нэмэгдэхийн хирээр эрүүл байдаг. гэж хэлжээ. Судалгааны багийн яриагаар бол өдөрт 30 минутаас дээш хугацаагаар ном унших нь хамгийн үр дүнтэй байдаг гэнэ.

Мөн түүнчлэн ном уншихдаа электрон хэлбэрээр уншихаас илүү хэвлэмэл хуудастай номыг унших нь анхаарал төвлөрүүлж , агуулгыг бүрэн ойлгох , тогтоох боломж илүү байдаг гэж гарсан байна. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө ажил, сургууль руугаа явж байхдаа автобус, унаанд явахдаа утсаа хаагаад хэвлэмэл номыг гаргаад уншаад үзээрэй. Тэгвэл ямар ном унших вэ? гэж эргэлзэж байгаа хүмүүстээ зориулаад Манлайлагчдын шимтэн уншдаг номноос сонирхуулъя. Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Линколин, Билл Клинтон, Жорж Буш бүгд л номын хорхойтонгууд юм.Тэдний дундаас Линколин бол боловсрол мэдлэгийг сургуульд явж сураагүй. Тэр бие дааж өөрөө ганцаарчлан бие дааж мэдлэгийг олж авсан.

Илтгэл урлагийн их мастер гэж хэлэгдэх Линколин нь үгний эрдэм нь ном их уншсанаар төлөвшсөн мэдлэг гэжээ. Ингээд та бүхэндээ манлайлагчдын шимтэн уншдаг номыг танилцуулъя.

-Абрахам Линколин : Macbeth,Gamlet, Othello, King Lear гэсэн Уильям Шекспирын 4  бүтээлүүдийг шимтэн унших дуртай гэжээ.

-Барак Обама : Ральф Уо́лдо Э́мерсон ‘’Self-Reliance”

-Амазоны захирал Жефф Безос нь  Казүо Ишигүро –ийн бүтээл The Remains of the Day

-Билл Гейтс :  Сэлинжер зохиолчийн 1951 онд бичигдсэн. The Catcher in the Rye сонгон нэрлэсэн байна.

Ном гэдэг бол ертөнцийг харах цонх гэдэг. Хариулт нь олохгүй асуудал тулгарч хэнээс ч асуухаа мэдэхгүй байх үед уншсан нэг л ном нь таны ирээдүйн зам руу хөтлөх гүүр болдог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here