Нүүр хуудас Нийгэм Үндэсний их баяр наадмын төсөв 2.7 тэрбум төгрөгөөр батлагдсан.

Үндэсний их баяр наадмын төсөв 2.7 тэрбум төгрөгөөр батлагдсан.

488
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын төсвийг Засгийн газраас 2.7 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүнээс 600 сая төгрөгийг баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зарцуулахаар хуваарилжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сур, шагайн харвааны талбайг бэлтгэх засвар, шинэчлэлтийн ажилд 150 орчим сая төгрөг зарцуулна. Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт цагдаагийн зөөврийн байр барихад 60 сая төгрөг, сур харвааны талбайд сандал нэмэхээр 20 орчим сая төгрөг төсөвлөсөн байна. Бусад зардал нь стадион тойрсон ногоон байгууламжийг арчлах, нийтийн эзэмшлийн бие засах газруудыг сэргээх, цэнгэлдэх орчмыг будаж өнгөлөх зэрэгт зарцуулагдах юм байна. Хүй долоон худагт бие засах 40 био жорлон шинээр тавьж, автобуснаас буугаад морь руу явах хэсэгт 10 гүүр барих зэргээр тохижилт, арчлалтын зардлыг тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here