Нүүр хуудас Спорт Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах “Үндэсний цом” нийт 30 сая төгрөгийн шагналын сантай.

Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах “Үндэсний цом” нийт 30 сая төгрөгийн шагналын сантай.

235
0

2017 оны 08 сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээний сугалааны үйл ажиллагаа боллоо.  Орхон аймгийн Эрдэнэт хотын ногоон талбайд 8 сарын 16-24-ны хооронд явагдах “Үндэсний цом”-д 18 аймгийн шигшээ баг өрсөлдөнө. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохиогдсон “Үндэсний цом”-ын эхний дөрвөн байрын Дорнод, Орхон, Увс, Сүхбаатар аймгийн шигшээ багууд энэ жилийн дөрвөн хэсгийг тэргүүлсэн . Анх 2008 онд аймгуудын цом нэртэйгээр эхэлсэн тэмцээн 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах болж, өдгөө нийт 30 сая төгрөгийн шагналын сантай өндөр зэрэглэлийн, өрсөлдөөний талбар болоод байна. Энэ жилээс “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн тоглогчид клубийнхээ зөвшөөрлөөр “Үндэсний цом”-д оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг улам нэмж байгаа юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 18:00 цагаас Эрдэнэт хотын ногоон талбайд явагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here