Нүүр хуудас Спорт МОСХ азийн шилдэг холбоогоор тодорлоо

МОСХ азийн шилдэг холбоогоор тодорлоо

240
0
МОСХ
МОСХ
БНХАУ-ын Шиамен хотод Азийн Оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблейн хурал болж өнгөрлөө.

Энэ үеэр Азийн оюутны спортын холбоо өөрийн гишүүн орнуудын оюутны спортын холбоодын ажлыг дүгнэн хэлэлцэж шилдэг спортын холбоодоо шалгаруулж шагнажээ. Өнгөрсөн жилүүдийн ажлын үзүүлэлтээр МОСХ  Азийн бусад орны спортын холбоодыг тэргүүлж Азийн шилдэг оюутны спортын холбоогоор шалгарсан байна. Өргөмжлөлийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хүлээн авчээ. АОСХ-ны Ерөнхий Ассамблейн хуралд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Мон-Алтиус БТ-ын дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцжээ. Ёслолын ажиллагаанд ОУОСХ-ны ерөнхийлөгч Олег Матыцин, ОУОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнтрод, Азийн 30 гаруй орны 150 орчим төлөөлөгчид оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here