Нүүр хуудас Танд тустай Маргаандаа цэг тавь…

Маргаандаа цэг тавь…

442
0
Маргаандаа цэг тавь...
Маргаандаа цэг тавь...

Бид хуримаа хийгээд албан ёсны эхнэр, нөхөр болчихвол амьдрал сайхан болчихно гэж эндүүрдэг. Гэтэл хуримаа хийсний маргаашаас л асуудлууд ар араасаа үүсч, гэрлэлт гэдэг ямар их хариуцлага болохыг эхнээсээ мэдэрч эхэлдэг. Өмнө нь анзаарч тооцоолж байгаагүй эхнэр/нөхрийн зан харилцаа, гэр бүлийн санхүүгийн зохицуулалт, хадмуудаас эхлээд асуудлууд ар нуруун дээр ээлж дарааллан буух нь бий. Энэ миний мөрөөдлийн амьдрал биш хэмээн хувь тавилантайгаа эвлэрч чадахгүй өдөр бүр гэр бүлийн маргааныг эхлүүлсээр байх уу? Маргаан бүр та хоёрын харилцааг улам л холдуулж, галыг нь бага багаар бөхөөх аюултай. Тиймээс нэгэнт зохиосон, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж шийдсэн амьдралаа цааш ухаалгаар авч явахыг хүсч байгаа бол аль болох маргаанаас зайлсхий. Харин яаж гэдгийг нь бид зөвлөе.

ТЭР ЯАГААД “ИЙМ” ЮМ БЭ ГЭДГИЙГ ОЙЛГОХЫГ ХИЧЭЭ

Түүний бага насных нь тухай, эцэг эхийнх нь гэр бүлд байдал ямар байгаа тухай асууж бай. Чиний сэтгэлийг юу зовоож байна вэ гэж асуу. Магадгүй, хань чинь дотроо онгойтол ярилцах хүсэлтэй ч нэг л эхэлж чадахгүй, эсвэл боломжийн мөчийг хүлээгээд байгаа ч юм билүү?

ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ СУР

Та хоёрын хооронд ярвигтай зөрчилдөөн үүсээд аль аль нь өөрийнхөө сонирхлыг хамгаалах хүсэлтэй байгаа тохиолдолд наанадаж л маргаан, цаашлаад хэрүүл тэмцэл болох нь дамжиггүй. Уурлахаа түр азнаад байдлыг хоёр талаас нь харах гээд үз. Үгээ маш сайн бодож ярь. Зөвхөн өөрийгөө л илэрхийлж ярь, түүний өмнөөс бодож “чи ингэж хэлэх гээд байгаа юм байна, ойлголоо чамайг” гэх мэтийн зүйл байж болохгүй. Үгийг нь таслалгүй сонс. Та хоёрын зорилго бол хэн нь илүү мундагаа харуулах биш, хэн нь дийлэхээ үзэх биш, харин зөвшилцөлд хүрэх гэдгээ бүү март.

ТОХИРОЛЦ!

Хань чинь ямар нэг зүйлийг танд уучилж чадахгүй байгаа, эсвэл та өөрөө хань руугаа үргэлж буруутгасан харц шидсээр байна уу? Гэрийн ажлаа хэрхэн амжуулах тал дээр үргэлж маргаж муудаж байна уу? Тэгвэл одоо суугаад архаг маргаануудаа нэгмөсөн шийдээд тохиролцоод ав.

ХАНИА АЖИГЛА

Түүний бухимдлыг төрүүлдэг зүйлсийг тогтоож аваад зөвшилцөхийг нь зөвшилц, өөрөөс чинь хамаарч буй засч залруулах боломжтойг нь засч залруулахыг бод, хурц” байдалд хүргэхгүй байхыг хичээ.

ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖЭЭ ХАДГАЛ, ӨӨРИЙГӨӨ БҮҮ ДОРОМЖЛУУЛ

Таныг өөртөө итгэлтэй болсныг мэдрээд, түүний өдөөн хатгалтад та хуучин шигээ хариу өгөхгүй байгааг хараад, дуугаа өндөрсгөснөөр хуучин шигээ таныг дураараа хөдөлгөх боломжгүй болсныг үзээд уур бухимдал сөрөг энергиэ тань руу цацдагаа аяндаа болино. Таныг доош нь хийх оролдлого хийгээд байвал шууд асуу, гэхдээ тайван дуугаар: “За яасан? Сэтгэл чинь хөнгөрөв үү? Одоо өөрийгөө надаас хүчтэй, надаас ухаантай гэдгээ мэдрээд сайхан болов уу?”. Ингэхэд хань тань ичнэ, дахин ийм байдалд орох гэж тэмүүлэхгүй л болов уу…

СПОРТ БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭХИЙГ ЗӨВЛӨ

Боксын груш балбахад л сөрөг энерги арилаад өгдөг шүү дээ. Бусдад хор учруулахгүйгээр биеийн хөдөлгөөнөөрөө сэтгэлээ онгойлгоод зогсохгүй эрүүл мэндэд ч тустай байх болно. Хоёулаа хамт хичээллэж болох спорт бол бүр сайн. Цагийг хамт сайхан өнгөрүүлэх шиг хүмүүсийгСас дотносуулдаг зүйл үгүй. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэхэд ч спорт нэн тустай байдаг.

ТААЛАМЖИТ ҮГС ХЭЛЖ БАЙ, ГЭХДЭЭ ХУДАЛ БИШ!

Магтах зүйлийг нь магт, ханийхаа найз нөхөр нь бол, өөртөө итгэхэд нь тусал. Аливаа хүн өөрийгөө бусдаар үнэлүүлж дэмжүүлэх дуртай байдаг, магтуулах тусмаа улам өсөхийг эрмэлздэг, ханийхаа хүлээцийг биелүүлэх гэж хичээнэ, сайн тал руугаа өөрчлөгдөнө. Тэгээд таны нүдэнд дахиж муугаар харагдахыг хүсэхгүй, биеэ барихыг хичээдэг болно.

ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЗҮҮЛЖ УЛАМ САЙХАН ААШТАЙ, ХАЛАМЖТАЙ БОЛ!

“Чи тэгдэг байсан биз дээ” гэсэн шиг уурлаж хашгирах хэрэггүй. Хань чинь бас л тань шиг эмзэг сэтгэлтэй хүн гэдгийг бүү март. Хань чинь уур цухал болоод ирвэл битгий хэрэлдэх гэж яар, ийм “яриа” та хоёрын хэнд ч сайхан зүйл авчрахгүй. “Хоёулаа энэ тухай дараа яръя, тэгэх үү?”,- гэж тайвнаар хэл. Хэрэв үнэхээр хэлэлцэж шийдэх хэрэгтэй асуудал бол тайвширсных нь дараа заавал ярилц.

ЗАХИА БИЧ

Хэлэх юмаа хэлэхэд эвгүй байгаа, эсвэл хань чинь ярилцах боломж олгохгүй байгаа бол захиа бич. Цаасаар дамжуулаад та, үгээ таслуулахгүйгээр хэлэх гэсэн зүйлээ илүү цэгцтэйгээр, илүү ойлгомжтойгоор хүргэх боломжтой. Захианы бас нэг сайн тал нь, хэрэв та амархан асдаг зантай бол, ханьдаа хариу хатуу үг хэлж байдлыг хүндрүүлэх аюулгүй!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here