Нүүр хуудас Танд тустай Хумсны будгаа хөргөгчинд хадгал

Хумсны будгаа хөргөгчинд хадгал

1392
0

Охид, бүсгүйчүүд маань заавал маникюрт оролгүйгээр гэр гэртээ мэргэжлийн гэмээр хумсаа будаж янзалдаг болжээ. Хумсны гоо сайхан яалт ч үгүй эмэгтэй хүний гарыг чимдэг чухал хэсэг учраас маникюрын өнгө аяс өдөр ирэх тусам шинэчлэгдэн өөрчлөгдсөөр буй. Хумсаа засч янзалдаг бүсгүйчүүддээ зориулан заавал мэдэх ёстой 10 дүрмийг хүргэж байна. Энэ дүрмүүдийг мөрдсөн байхад хумсны эрүүл мэндээ давхар хамгаалж байгаа гэж бодож болно.

nail arts
Хумсны будгаа хэрхэн хадгалах вэ
BASE БОЛОН TOP-ЫГ БҮҮ ОРХИГДУУЛ

Хумсны будагныхаа эдэлгээг уртасгахын тулд будгаа түрхэхийн өмнө base-ыг, түрхсэний дараа top-ыг заавал түрхэж заншаарай. Эдгээр нь будагны эдэлгээг уртасгахаас гадна будагны хор хөнөөлөөс хумсыг тань хамгаалах үүрэг бас гүйцэтгэдэг юм шүү.

nail
ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН УРУУЛЫН БУДАГНЫ БАГСАА БҮҮ ХАЯ

Эдэлгээ муудсан уруулын будагны багсаа хэрэглээнээс хасах гэж байна уу? Тэгвэл нэг сайн угааж цэвэрлэж аваад өөр зүйлд хэрэглэх боломж бас бий. Энэ бол илүү гаргаж будсан хумсны будгаа тэрхүү багсны тусламжтай цэвэрлэх арга юм. Өөрөөр хэлбэл, бидний ихэнх маань хумсаа будахдаа мах руугаа оруулан илүү гаргаж будчихдаг талтай. Тэгвэл уруулын будагны багсаар тэрхүү илүү гаргаж будсан будгаа цэвэрлэх боломжтой.

 

ХУМСАА ХУРДАН ХАТААХЫГ ХҮСВЭЛ…

Яарч сандарсан үедээ хумсаа будахад ихээхэн эрсдэлтэй. Учир нь, хичээж будсан хумсаа хатахыг нь хүлээж цаг гарздана, мөн хатсан гэж бодон юманд шүргэчихвэл хайран будсан хумсаа муухай болгох эрсдэлтэй. Тэгвэл яарч буй үедээ хумсаа хурдан хатаахыг хүсвэл цэв хүйтэн усанд хумсаа булхуулан хэсэг байлга. Үүний дараа хумсны будаг тань санаанд оромгүй хурдан хатах болно.

ХУМСНЫ БУДГАА ХӨРГӨГЧИНД ХАДГАЛ

Зориулж авсан хумсны будгаараа хэдхэн будсаны дараа хатаж өтгөрөн, дахиад будахад заваарч өгдөг шүү дээ. Энэ нь будагны чанар, мөн хадгалалтын горимоос шалтгаалан ингэж хугацаанаасаа өмнө өтгөрч мууддаг гэнэ шүү. Тэгвэл хумсны будагнуудаа харанхуй хийгээд сэрүүн газар хадгалбал хэрэглээний хугацаа нь уртасдаг байна. Тиймээс одоо будагнуудаа хөргөгчиндөө хадгалж байя.

БУДГАА БҮҮ СЭГСЭР

Дээр хэлсэнчлэн будагны чанар хадгалалтын горимоос ихээхэн шалтгаалдаг. “Чанарыг нь бодож үнэтэй будаг авсан юмсан, гэтэл ялгаа алга дороо өтгөрчихлөө” гэсэн яриа эмэгтэйчүүдийн дунд олон яригддаг. Бид авсан будгаа буруу хадгалснаас болж ийм яриа өрнөдөг аж. Тэгвэл хумсны будгийг огтхон ч сэгсэрч болдоггүй төдийгүй сэгсэрч будах нь мөн л будагны чанарыг муутгаж байдаг гэнэ. Ялангуяа, хумсны будгаа шингэлж байна гээд ацетон буюу будаг арилгагч хийгээд сэгсэрдэг. Тэгвэл энэ нь будгийг бүр “алж”, хумсыг тань гэмтээх хортой болгодог байна.

 

ХАЛУУН УСНААС БОЛГООМЖИЛ

Цаг, мөнгө зарцуулж маникюрт орсон, мөн цаг хугацаа заран гэртээ арайхийн хичээж гоё будсан хумсаа тийм хурдан халцарч, арилгахыг хүсэхгүй байгаа биз дээ? Тийм бол халуун усанд гараа хүргэхээс болгоомжил. Халуун ус хумсны будгийг амархан халцрахад нөлөөлдөг учраас тэр юм.

АЦЕТОНООС ТАТГАЛЗ

Бидний ихэнх маань хямд төсрийг нь бодож, ацетон худалдан авдаг. Үнэндээ энэ нь хумсыг чимээгүй “алдаг” байна. Анзаарсан бол ацетоноор будгаа арилгасны дараа хумсны толь хуурайшиж, өнгөгүй болж, үүнээс улбаалан хумс салаалж ирдэг. Тиймээс хумсны эрүүл мэндээ бодож, ацетон биш, зориулалтын будаг арилгагч худалдан авч байхыг зөвлөж байна.

БУДАГНЫ НАЙРЛАГАД ХЯНАЛТ ТАВЬ

Хумсны будаг худалдан авахдаа зөвхөн өнгө болон үнийг нь л харж, сонголтоо хийдэг үү? Тийм бол одооноос найрлагыг нь анхаарч, сонголтоо хийж байгаарай. Найрлагадаа formaldehyde, toluene, dibutyl phthalate гэсэн гурван орц ороогүй будгийг сонгож байхыг зөвлөж байна. Учир нь, энэ гурван орц хумсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчтэй бодисууд юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here