Нүүр хуудас Улс төр Бие даагч гишүүн С.Жавхлан: Улс төрчид чинь гэнэт надад хайртай болчихлоо

Бие даагч гишүүн С.Жавхлан: Улс төрчид чинь гэнэт надад хайртай болчихлоо

298
1
Jawhlan
УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан

-Та сая МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй уулзлаа. Уулзалтаар юу ярилцав?

-Засгийн газрыг огцруулах асуудлаар ярилцсан нь үнэн. Би МАН-ын хоёр бүлгийн байр суурийг хоёуланг нь дэмжихгүй байгаа. Эд нар ямар байдлаар ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. Би шинэ Засгийн газар бүрдсэн ч дэмжихгүй, хөндлөн хэвтэнэ. Ээлжлэн энэ 65-ын бүлгийнхэн хоол идлээ. Эд нарыг би дэмжихгүй гэдгээ хэллээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх надад баахан гарын үсэг үзүүллээ. Би зурахгүй гээд гаргалаа.

-Та яагаад чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм бэ?

-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс орон, ард түмэн чинь дэлбэрлээ гэж өчнөөн хэлж байсан. Тэр үед намайг хэн ч сонсоогүй. Одоо эд нар хэрэлдээд булайгаа дэлгэж л байг. Би бол ганцхан кноптой, бие даагч гишүүн.

-Та Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж кноп дарах уу?

-Шунал ихэдвэл шулам болно. Шударга ихэдвэл хэнхэг болно. Ямар кноп дарах миний эрхийн асуудал.

-Та ЖДҮХС-гийн зээл тойрсон асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Ер нь энэ хулгайч нар зодолдох тусам Монголын ард түмэнд ашигтай. Цаашдаа ч муу хүмүүс төрд орж ирэхгүй.

-Та тодорхой хариулт өгөхгүй байгаа нь ямар нэг байдлаар тохироонд орох гээд хүлээж байна гэсэн хардлага төрүүллээ?

-Надад ямар нэг байдлаар амлалт өгсөн, би тохироонд орсон зүйл байхгүй. Намайг тойроод л гүйгээд байна. Надад энэ улс төрчид чинь гэнэт их хайртай болчихлоо.

эх сурвалж: medee.mn

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here