Нүүр хуудас Улс төр Д.Эрдэнэбат: ЖДҮ-с зээл авсан гишүүдэд хариуцлага тооцтол АН ажил хаяна

Д.Эрдэнэбат: ЖДҮ-с зээл авсан гишүүдэд хариуцлага тооцтол АН ажил хаяна

88
0
АН бүлгийн дарга Ж.Эрдэнэбат
АН бүлгийн дарга Ж.Эрдэнэбат

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, сүүлийн үед улс төрд үүсээд байгаа асуудлуудын талаар хэлэлцсэн байна. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

АН бүлгийн дарга Ж.Эрдэнэбат

АН-ын бүлэг чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргад тавьсан шаардлагаас ахицтай зүйл харагдсангүй. Ирэх долоо хоногт дараагийн алхам руу орохоос өөр аргагүй болсон талаар бүлэг дээр ярилаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг сайд, гишүүд нь хуйвалдан авсан болох нь ойлгомжтой боллоо. Ийм үйлдэл өмнө нь гарч байсныг бид санахгүй байна. Тиймээс бүлгийн зүгээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол хуралдаанд суухгүй. Хоёрт, АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед улсын төсвийг баталсан. Ингэхдээ гишүүдийн олонх нь оролцоогүй үед баталсан. Эрх баригчид дэгээ зөрчсөн. Зарим байхгүй гишүүдийнхээ кнопыг дарсан. Иймээс цаашид “Ерөнхийлөгч өө 2019 төсөвт хориг тавь” гэдэг уриалгыг гаргаж байна. Ийм өндөр зардалтай төсвийг бид дэмжихгүй. Тиймээс Монгол Улын Ерөнхийлөгчийг 2019 оны төсөвт хориг тавина уу гэсэн уриалга гаргаж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа,

2019 оны төсвийн тухай хуульд нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наядын алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу. Зөрүү 1.9 их наядыг гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүлжүүлэх гэж байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн хорих тавих байх гэж бүлэг найдаж байгаа. Хоригийн хүрээнд 370 гаруй зураг төсөвгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэвч нөгөө талдаа үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлж байгаа санхүүжилт байхгүй байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан,

Иргэд шатахууны үнийг өсөлтийг эсэргүүцэж жагсаал хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар бензин, шатахууны үеийн чөлөөт зах зээлийн эдийн засагт нь даатгаж орхилоо. Бид оролцохгүй гэдэг мэдэгдлийг хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Бензин шатахуун импортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрнө гэдэг том алдаа. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Үнийн зохиомол хөөрөгдлийг таслан зогсоох ёстой” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here