Нүүр хуудас Улс төр Монгол цэргийн баяраар оффшорчдын эсрэг жагсаал болно

Монгол цэргийн баяраар оффшорчдын эсрэг жагсаал болно

478
0

Өнгөрөгч гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Б.Болор-Эрдэнэ, Ч.Алтанзагас, Чанцал оффшорчдын эсэргүүцэж буйгаа мэдэгдэж Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж “баярласан”. Баярын өдрөө тэмцэл хийн өнгөрүүлэх тэдний санаачилга цөөнгүй хүнд хүрсэн бололтой. Өнөөдөр буюу Монгол цэргийн өдрөөр Ард түмний онц түр зөвлөл оффшорчдын эсрэг жагсаал хийхээ мэдэгдээд буй.

Тэд өнөөдөр мөн л Сүхбаатарын талбайд 11 цагт тайван жагсаал зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэж, Зэвсэгт хүчний албан хаагчид, ахмадууд, сонсогчдыг ч уг жагсаалд нэгдэхийг уриалжээ.

Мөн эл өдөр 13.00 цагт Сүхбаатарын талбай дээр агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж эцэг эхчүүд жагсаал хийхээр болоод буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here