Нүүр хуудас Улс төр Н.Номтойбаяр: ЖДҮ-ийн зээлийн асуудлыг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь...

Н.Номтойбаяр: ЖДҮ-ийн зээлийн асуудлыг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь буруу

158
1
nomtoibayr
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЖДҮХС-гийн зээлийг шалгах УИХ-ын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Тэрээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийнхээ эхэнд

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,

Гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд нэр бүхий гишүүд УИХ-аас түр хороо байгуулан шалгах нь зүйтэй гэж үзэж, саналаа хүргүүллээ. Түр хороо байгуулах хэд хэдэн шаардлага байгаа. Үүнд,

НЭГД: ЖДҮХ-гаас авсан зээлийг эрх ашгийн зөрчилтэй Сангийн яам шалгаж байгаа нь буруу.

ХОЁРТ: Зээл авсан улс төрчид хэргийг дарагдуулах чиглэлд нөлөөлөх оролдлогууд тасралтгүй хийж байгаа учраас хяналт тавьж ажиллах шаардлага үүссэн” гэж тайлбарлав.

Мэдээллийн үеэр Д.Оюунхорол гишүүн

“Энэ бол хэсэг улс төрчдийн попордог сэдэв биш. Олон дэд хороод байгуулагдаад, замхардаг нь үнэн. Бид тодорхой үр дүнд хүрэхийн төлөө ажиллана” гэсэн бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Цаашид сангуудын үйл ажиллагааг шилэн болгож, бодлогын хувьд өөрчлөлт хийснээр зөв гольдрилд орно” гэж тодотголоо.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here