Нүүр хуудас Улс төр Сайд Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд Цви Хейфецтэй уулзлаа.

Сайд Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд Цви Хейфецтэй уулзлаа.

171
0

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд Цви Хейфецийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломж, бололцооны талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцав.

Элчин сайд Ц.Хейфец Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг Израиль Улсад айлчлах урилгатайг дахин нотлов. Монгол Улс, Израиль Улсын хооронд 1991 оны 10 дугаар сарын 02-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс Элчин сайд нараа 1992 оноос харилцан томилон ажиллуулж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here