Нүүр хуудас Улс төр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

177
0

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улсаас Бельгийн вант улс болон Европын холбоонд суух Элчин сайд О.Оч, Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайд Д.Билэгдорж нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Бид гадаад харилцааг эдийн засагжуулах хэрэгтэй гэж ярьдаг. Энэ хүрээнд аж ахуйн  нэгж, бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд яамнаас анхаарч ажиллаж байна. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан хэлэлцүүлгийн шатанд байна. Энэ хууль батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно.Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна ” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here